|

Колумбийн Ерөнхийлөгч “Ертөнцийн мисс”-ийн тэмцээнийг үзээд шоконд оржээ


Энэ оны "Ертөнцийн мисс” шалгаруулах наадам саяхан болж өндөрлөсөн билээ. Гэхдээ энэ удаагийн тэмцээн нэг онцлогтой болсон. Энэ нь хөтлөгч алдаа гаргаж, миссийн титмийн эзнийг буруу зарласан явдал юм. Улмаар дэлхийн хэдэн сая үзэгч шоконд орсны нэг нь Колумбийн Ерөнхийлөгч гэнэ. 

"Ертөнцийн мисс” тэмцээний ялагчийг зарлах мөчид Филиппинийг төлөөлөн оролцсон гоо бүсгүй тэргүүн титмийг хүртсэн бол Колумбийн мисс хоёрдугаар байрт шалгарсан. Гэвч тэмцээнийг хөтлөн явуулсан АНУ-ын инээдмийн жүжигчин Стив Харве тэргүүн титмийн эзнийг Колумбийг төлөөлөн оролцсон Ариадна Гутиеррез хэмээн зарласан юм. Нэвтрүүлгийн хөтөлбөр бичсэн картыг уншихдаа тэрбээр ийнхүү алдаа гаргасан аж.  
Улмаар Колумбийн мисс туйлын их баярлан нүдэндээ нулимстайгаар гарч титмээ хүртэн үзэгчидтэйгээ мэндчилж байсан боловч хэдхэн минутын дараа алдаа гарлаа хэмээн зарласан гэнэ.

Хөтлөгч "Үнэхээр уучлаарай. Колумбийн мисс хоёрдугаарт шалгарсан. 2015 оны Ертөнцийн миссээр Филиппиний гоо бүсгүй тодорсон” гэж хөтлөгчийг хэлэхэд хөгжим дахин эгшиглэж, Филиппиний гоо бүсгүй Пиа Алонзо Вурткбач  дээр гэрэл тусчээ. Харин алдаа гарсан гэдгээ зарласны дараа Пиа Алонзо бүсгүй юу болоод байгааг гайхсан аястай зогссон аж. Харин гайхшаа барсан үзэгчдийн өмнө хөтлөгч Харве "Миний буруу. Гэхдээ хөтөлбөрт ингэж бичсэн байсан” гэх тайлбарыг хийсэн байна.

Тэгвэл энэ тэмцээний дараа Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос энэ удаагийн тэмцээнийг үзээд шоконд орсон тухайгаа ярьжээ. Тэрбээр шууд нэвтрүүлгийг гэр бүлийнхээ хамтаар үзсэн байна. Улмаар улсыг нь төлөөлөн оролцсон гоо бүсгүй миссийн титмийг хүртэхэд туйлын их баярласан хэдий ч, хэсэг хормын дараа алдаа гэж зарлан Филиппиний мисст шилжүүлэхэд шоконд орсон хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр "Миний хувьд манай мисс Ертөнцийн миссийн титмийг хүртэж чадсан. Түүнд миссийн титмийг гардуулаагүй гэж үү. Үүнийг зураг гэрчилнэ. Тиймээс миний хувьд улсыг төлөөлөн оролцсон мисс маань энэ оны Ертөнцийн мисс болж чадсан” гэсэн байна.



 
 
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа
1242
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.