|

ВИДЕО: "Miss Universe" тэмцээний хөтлөгч ялагчийг буруу зарлажээ

АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотод зохион байгуулагдсан "Miss Universe 2015" буюу "Ертөнцийн мисс" тэмцээний ялагч өчигдөр /12.20/ тодорлоо.

Тус тэмцээний ялагчаар Филиппиний гоо бүсгүй Пия Алонсо Вуртцбах тодорсон юм. Гэвч "Miss Universe 2015" тэмцээний хөтлөгч Стив Харвэй ялагчийг буруу зарлаж, хариуцлагагүй байдал гаргав. Тэрээр Колумбын гоо бүсгүй Ариадна Гутеррез ялагч болсон хэмээн зарласны дараа өнгөрсөн оны "Miss Universe" Паулина Вега түүнд титмээ шилжүүлэн өгсөн юм.

Гэвч хэдхэн минутын дараа хөтлөгч тайзнаа гарч ирэн үзэгчдээс уучлалт гуйж, алдаагаа залруулан жинхэнэ ялагч Филиппиний гоо бүсгүй Пия Алонсо Вурцбах болохыг зарлав. Харин Колумбын мисс дэд байр эзэлсэн байжээ.

 

1479
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.