|

Улаан хуудас авсандаа шаралхаж, нүүр рүү нь өшиглөжээ

Туркийн доод лигийн "Саньяспор", "Далликаспор" багуудын тоглолтын үеэр спортод байж боломгүй нэгэн явдал болжээ. "Саньяспор" багийн тоглогч Мехмет Дегирменчи өрсөлдөгч багийнхаа тоглогчийн хөл  рүү өшиглөн унагаасан бөгөөд  энэ алдааг харсан шүүгч шүглээ үлээн түүнийг улаан хуудсаар торгосон байна. Гэтэл мань эр "Улаан карт хараад худлаа унасан" гэж газар хэвтэж буй тоглогчийн нүүр рүү хүчтэй өшиглөжээ.

Газар хэвтэж байсан ьамирчин тархиндаа хүчтэй доргилт авсан түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ үйл явдлын маргааш нь "Саньяспор" багийн зүгээс Мехмет Дегирменчиг багаасаа хөөж байгаагаа мэдэгдсэн бол Туркийн хөлбөмбөгийн холбоо насан туршид нь хөлбөмбөг тоглох эрхийг нь хасах шийтгэлийг бэлтгэж байгаа ажээ. Мөн түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.

1323
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.