|

Цусан улаан сар дэлхийн хүмүүсийг айлгаж байна

Дэлхий даяар сансрын нэн ховор бөгөөд гайхалтай үзэгдлийг ажигласаар байна. #SuperBloodMoon

Цусан улаан энэхүү сар нь одон орны хоёр онцгой үзэгдэл давхцах үед тохиодог юм байна.

Нэгдүгээрт, 2015 оны 9-р сарын 28-нд сарны бүтэн хиртэлт тохиож байна.

Хоёрдугаарт, Супер сар гарчээ. Өөрөөр хэлбэл, манай гарагийн дагуул Сар маань дэлхийд хамгийн ойр дөхөж ирсэн аж.

Цуст сар сүүлийн удаа 30 гаруй жилийн өмнө буюу 1982 онд үзэгдсэн билээ. Дараачийн удаа Цусан улаан сар 2033-нд гарна.

Супер сараас болж зарим улс оронд бөөн үймээн сандраан болж байна. Цусан улаан сар бол хорвоогийн төгсгөлийг билэгдэж байгаа гэж хүмүүсийг мунхруулах явдал газар авсаар.

Тэр бүү хэл олон сайт, сонин хэвлэлд "Манай дэлхий рүү асар том астероид дөхөж ирж байгаа. Гэтэл түүнийг нуух гэж Цусан сарын тухай дуулиан дэгдээсэн. Хүмүүс эмх замбараагүй явдал үүсгэхээс сэргийлэн, амьд явах үлдсэн хугацаагаа тайван өнгөрөөг гэж биднийг хуурч байна" гэж бичиж байна. Иймээс өнөө шөнийг дэлхийн олон газар нэлээд түгшин, айж эмээн өнгөрөөх бололтой.

 


1577
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.