|

“Гангараа” дуу энэ оны нийтийн шилдэг дуугаар шалгарав

Б.Болорцэрэнгийн үг, О.Эрдэнээгийн ая "Гангараа” дуу энэ оны нийтийн шилдэг дуугаар шалгарчээ.

Тус дууг МУСТА дуучин Н.Мөнгөншагай дуулж олны хүртээл болгосон бол дууны клипийг "SHINE production”-д бүтээжээ.

Дуучин Н.Мөнгөншагай хэлэхдээ, "Энэ дуунд гардаг гол дүрийн цаад эзэн нь миний аав юм. Аав маань Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн заан Г.Норовцэмбэл гэж хүн байсан. Нутгийн түмэн олон аавыг Ганган Цэмбэл хэмээн нэрийддэг байсан. Энэхүү дуугаа аавдаа зориулан Монголын олон сайхан хийморилог эрсийн үргэлжлэл билээ хэмээн дуулсандаа бахархаж явдаг юм.

Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм хэтэрхий харийн соёлыг дагаж дуурайсан, гадааджсан шинжтэй болоод байна уу даа гэж анзаарагддаг. Үүнийгээ дагаад монгол ёс заншил, уламжлал, эр хүний мөс чанар алдагдаж байгаа тал бий. Монгол эрчүүд маань хэзээд хийморилог, жудагтай, эр зоригтой байдаг юм гэдгийг энэ дуугаараа гаргахыг хичээсэн” гэсэн юм.

 

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

1091
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1373 2017-04-26
  • “Bad Boys for Life” кино “Box office”-ийг тэргүүллээ Үзсэн   973 2020-01-21
  • Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна Үзсэн   1155 2016-05-18
  • УИХ-н гишүүн Г.Уянгын "ТВ-9" телевизид өгсөн сонирхолтой ярилцлага /видео/ Үзсэн   1299 2015-10-20
  • “Enterprise drone” арга хэмжээ Монголд Үзсэн   954 2019-02-14
  • Ийм хаалгач, гоол гэж байх уу даа Үзсэн   1315 2016-01-26
  • Хөөрхөн бичлэг - Let it go Үзсэн   1797 2014-08-12
  • Кавай Леонард ”аварга” сагсан бөмбөг тоглов (видео) Үзсэн   2035 2014-09-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.