Кобе 33 мянгатан (видео)
"33 мянган оноотон”-ы клуб энэ пүрэв гаригт шинэ гишүүнтэй болжээ.
"Лос-Анжелес Лэйкерс” багийн хамгаалагч Кобе Брайант "Сакраменто” багтай
хийсэн тоглолтод 28 оноо авч, нийт онооныхоо үзүүлэлтийг 33010-т
хүргэсэн байна. Түүнээс өмнө домогт Карим Абдул-Жаббар 38387 оноо, Карл
Мэлоун 36928 оноо авч байсан юм.