|

ВВС-гийн “Путины нууц баялаг” кино дуулиан тарьж эхэллээ

Редактор Ричард Билтоны бэлтгэсэн "Путины нууц баялаг” нэртэй хагас цагийн баримтат кино нэгдүгээр сарын 25-ны орой ВВС One сувгийн Panorama хөтөлбөрөөр эфирт гарлаа. 
Зохиогчийн дүгнэлтээр бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 40 тэрбум долларын хөрөнгөтэйгөөрөө манай гаригийн хамгийн баян хүмүүсийн нэгд орж байгаа гэнэ. 
Энэ кинонд АНУ-ын Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Адам Шубины хэлсэн "Путины авлига” гэдэг үг Оросын харилцаа, эдийн засгийн хоригийн гол хариу болон сонсогдож байна. Америк түшмэлийн үгээр бол Путин жилд 110 мянган долларын цалин авдаг ч энэ нь Оросын ерөнхийлөгчийн орлогын өчүүхэн хэсэг юм байна. 
Шубиныхаар бол Путин болоод түүний ойрын хүрээллийнхний баяжих арга хэрэгсэл, хөрөнгийн тухай АНУ бүр хэдийнээс мэддэг гэнэ. 
Оросын баялаг, улс хоорондын гэрээ хэлэлцээрээс Путин, түүний ойрын хүрээлэгчид завшин баяжиж байгаа нь авлига гэж Шубин тэмдэглэжээ. 
Геннадий Тимченкогийн эзэмшдэг хөрөнгө оруулалт, эрчим хүчний Gunvor компаниас Путин хөрөнгө эзэмшдэг гээд яг тодорхой тоо хэлэхээс Шубин татгалзсан байна. Тимченкогийн өмгөөлөгчид үүнийг няцаагаад энэ бол суртал нэвтрүүлэг хэмээн буруутгасан юм. 
Кинонд бас Кремлийн мэдээлэгч байсан, одоо гадаадад байгаа бизнесмэний "Путин өөрийн хөрөнгийг нууж байна” гэсэн яриаг оруулжээ. Оросын олигарх Роман Абрамович гэхэд л Путины Хар далайд барьсан ордонд 200 сая долларын хөрөнгө оруулсан гэж бизнесмэн Сергей Колесников ярьжээ. Тэр бас Путины офшор компани, зуны театр, нисдэг тэрэгний буудал бүхий итали загварын ордон, газар доорхи байгууламжуудын тухай батлан ярьсан байна. 
Харин ерөнхийлөгчийнхөө энэ үл хөдлөх хөрөнгүүдийн тухай яриаг Кремль нэг биш удаа няцааж байгаа юм. 
Владимир Путин Орост "асар том бизнесийг хянаж байдаг” тухай банкир Сергей Пугачев ч бас ярьжээ. 
Хүмүүс Путинээс 100 хувь хараат асар том баялгийн тухай ярьдаг гэж Пугачев хэлжээ. 
Өөр бас нэг бизнесмэн Макс Фридзон бас оросын ерөнхийлөгчийг Санкт-Петербургийн захирагчийн орлогч байсан нэгний  эзэмшдэг нефтийн Sovex хувьцааны 4 хувийг эзэмшдэг, энэ нь Пулков нисэх буудалд шатахуун нийлүүлдэг давуу эрхтэй гэсэн байна. 
Кинонд мөн хуульзүйн хурандаа Андрей Зыков оролцож Владимир Путинд бас Испанид үл хөдлөх хөрөнгө бий, үүнийг барих мөнгийг Испани руу  "Хорьдох загалмай” корпорац шилжүүлсэн гэсэн байна. 
Энэ корпорацийн удирдлага төсвийн хөрөнгө завшиж байгаа тухай тэр үед нь хэрэг үүсгэн шалгаж байсныг Зыков хариуцаж байжээ. Энэ бүхэн Путинтай холбоотой гэж хуульч баталж байгаа юм. 
"Совкомфлот”-ын тэргүүн Дмитрий Скаргийн үгээр бол Владимир Путины ойрын хүрээллийнхэн түүнийг өөр зуураа "Михаил Иванович” гэж нэрлэдэг байна. 
 Кинонд "Россия” банкны эзэмшигч Николай Шамаловын "Михаил Ивановичийн мөнгө” хэмээн ярьж байгаа дуу бичлэгийг оруулсан байна. 
Скарга өөрөө Владимир Путинд 45 сая долларын "Олимпия” завийг Роман Абрамовичаас шилжүүлэн өгөхөд зуучилснаа хэлжээ. Түүнийг ерөнхийлөгчид офшор компаниар дамжуулан шилжүүлэх бүхий л тайланг бэлтгэж өгчээ. 
Түүнийхээр бол завины үнийг  улсын төсвөөс төлсөн боловч маш нууцаар Путинд өгсөн болохоос биш улсад өгөөгүй гэнэ. 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө кино зохиогчид ярилцлага өгөхөөс татгалзсан бол түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "энэ бүхэнд хариулт хэрэггүй, бүгд санаанаасаа зохиосон зүйл” гэсэн байна.
1114
  • fishing with sam /Богино хэмжээний хүүхэлдэйн кино/ Үзсэн   1461 2014-10-21
  • [Монгол Тулгатны 100 эрхэм] - Намдагийн Дашням (Даши Намдаков) Үзсэн   1078 2019-02-19
  • Ж.Мөнхбатын хөгтэй яриа Үзсэн   611 2018-11-23
  • Аки башё: Хакүхо аварга тэнцвэрийн гайхамшиг үзүүлэв Үзсэн   1006 2018-09-14
  • AM-C - YAG ENCHEE Үзсэн   795 2019-11-20
  • Luciano Pavarotti & James Brown - It's a man's world Үзсэн   704 2019-02-12
  • DISS: С.Эрдэнийг эсэргүүцэгч Д.Ганбат ба С.Эрдэнийг дэмжигч Д.Ганбат Үзсэн   680 2021-05-25
  • Компьютер график улам хялбар болсоор Үзсэн   1007 2015-06-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.