|

НОРВЕГИ БҮСГҮЙН СОЛИОРОЛ: Өөрийгөө “Муур” хэмээн төсөөлдөг эмэгтэй

"Хүн биш” гэхээр та гайхаж байна уу? Энэ бүсгүй өөрийгөө цахим ертөнцөөр "Нано" хэмээх нэрээрэээ танилцуулсан бөгөөд, Норвегид амьдардаг аж. Тэрээр 16 наснаасаа эхлэн өөрийгөө энгийн хүн биш гэдгээ мэдэрч эхэлсэн байна.Түүний үнэрлэх эрхтэн маш хурдацтай хөгжиж, өдөр гэхээсээ илүү шөнө сайн харж, муур шиг мярайж явдаг болжээ. Нэг ёсондоо бол тэр өөрийгөө "Муур” хэмээн төсөөлөх болж. Түүний байгаа байдал, үйл хөдлөл нь ч гэсэн яг л муурыг санагдуулна. Тэр ч бүү хэл, гэрт нь хулгана точигнон дуугарахад харайн очиж барьж авна гээч. Сэтгэл зүйчид болон, эмч нар түүнийг генийн бага зэрэг өөрчлөлттэй хэмээн дүгнэсэн нь өөртөө бүрэн итгэлтэй болоход нь нөлөөлсөн байна. "Би өөрийгөө муур байхаар төрсөн хэмээн боддог” хэмээн Нано хэлжээ. Тэрээр үүндээ хэт итгэн гэрийнхээ шалаар мөлхөж явж, хиймэл чих, сүүл хүртэл зүүж явах болсон байна. Хүмүүсийн сонсож чаддаггүй, бүдэг дуу авиаг ч тэр төвөггүй сонсож, ялгаж чаддаг аж. Түүнчлэн бусад муурнуудтай муурны хэлээр харилцан ойлголцож ч чаддаг болжээ. Нано муурын хэлээр "Бүгдээрээ явцгаая", "Заза, ойлголоо", "Нааш ир" гэсэн гурван дохиог ойлгож, ойлгуулж чаддаг аж.
1310
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.