|

МУГЖ С.Жавхлангийн хүү ээжийнхээ “Зургаан ханатай гэр” дууны клипэнд тогложээ

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг өнөөдөр "Зургаан ханатай гэр минь” дууныхаа клипийг үзэгч, сонсогчиддоо өргөн барилаа. МУГЖ, дуучин С.Жавхлангийн гэргий болсноос хойш "Шуранхай” хамтлагаа бүрмөсөн орхисон тэрбээр уртын дууны бие даасан цомгоос өөр хувийн уран бүтээл гэхээр зүйлгүй өдийг хүрчээ. Сүүлийн хоёр гурван жилд нөхөртэйгээ хамтарч хэд хэдэн дуу дуулсан Г.Эрдэнэчимэг саяхнаас өөрийн бие даасан уран бүтээлд анхаарч байгаа бололтой.

Урлагийн тайзнаас улс төрд хүч үзэхээр шийдээд байгаа эр нөхөртөө тэрбээр Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хөөрхөн охид, Б.Цэгц хүүгээ төрүүлж өгсөн. Жинхэнэ монгол ахуй соёлыг гэр бүлдээ нэвтрүүлсэн сайн эзэгтэй хэмээн нөхрийнхөө ах дүү, найз нөхдөд хүндлэгдэж яваа дуучин бүсгүй маань бага хүүгээ олонд харуулалгүй удсан.

Тэгвэл өнөөдөр олны сонорт хүргэж, мэлмийг мялаасан "Зургаан ханатай гэр минвь” дууныхаа клипээр Б.Цэгц хүүгээ танилцуулаад авчээ. Өдгөө хэдхэн сартай бяцхан хүү нь хэрхэн өсч бойжиж буйг ийнхүү дэлгэсэн тэрбээр МУГЖ С.Жавхлангийн удам залгах нуган үрийг төрүүлж сэтгэл нь амарсан гэдэг. Дуучин хос өмнө нь "Хар хархан харц” дууныхаа клипэнд хоёр охинтойгоо хамт тоглож байсан билээ.

Б.СОДОН

PHOTONEWS.MN

1640
  • Путин, Хятадын тэргүүн хатагтай хоёрын бичлэг интернэтийг шуугиулж байна Үзсэн   3644 2014-11-11
  • Та төмсөө ингэж арилгаж байгаарай. Цаг хэмнэнэ Үзсэн   917 2016-10-17
  • OYU - HEVEEREE Үзсэн   732 2021-07-30
  • Энэ бол Монголын эмгэнэл (сэрэмжлүүлэг) Үзсэн   1958 2014-11-09
  • Гуравхан орцтой мөртлөө интернетийг гацааж байгаа бяслагтай бялуу Үзсэн   1397 2015-07-29
  • ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? - Тарвасыг хэрхэн ДӨРВӨЛЖИН хэлбэртэй ургуулах тухай Үзсэн   1914 2014-08-16
  • Чоно хамтлаг шинэ уран бүтээлээр эргэн иржээ Үзсэн   1667 2017-07-28
  • 50 саяын уналт - Мөнгөнбат, Цэрэнчимэд нар 1 сая төгрөг хожив Үзсэн   1687 2015-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.