|

Залуус гулгаа массажийг "эсэргүүцэж 900 гаруй зарыг устгалаа"

Гудамж талбай, барилга байшин, шонгийн мод гээд зар нааж болдох бүхий л газар "Гулгаа массаж” хэмээн утасныхаа дугаарыг үлдээсэн зарлалыг хараад удаж байгаа билээ. Цагдаагийн байгууллагаас уг нэрийн дор биеэ үнэлж, бэлгийн мөчлөг хийж байсан этгээдүүдийг шалгаж байгаа талаараа мэдээлж эхэлсэн.

Тэгвэл өдгөө "гулгаа массаж" биш "массаж" хэмээн нэрээ өөрчлөн хаа сайгүй харагдах болсон зарлалын хуудасыг залуус эсэргүүцэж, цэвэрлэв.

Энэ талаар Лантүү хүү ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Залуусаа гишүүд ганцхан өдөр өглөөнөөс орой хүртэл 9 баг гарган Офицероос Хар хорингийн чиглэлд самнахад 900 ширхэг массажны зарыг баримтжуулж бас олж устгалаа. Энэ бол мэдээж хаа сайгүй нүхлэж нуугдсан олон дугаарын өчүүхэн хэсэг нь болж таарна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг устаж үгүй болохгүй ч нийгэмд, худалдаж авч байгаа хүмүүсийн сэтгэхүйд тодорхой нөлөөлөл үзүүлэх болов уу. Цагдаа хуулийнхан илүү анхаарч хяналтаа сайжруулах болов уу !

Тус дугааруудаас маш олон дугаар луу залган тандаж шалгаж үзэхэд массаж хийх биш шууд тохирон "Биеэ үнэлэх"-д бэлэн байсан юм. Үнэндээ огт тийм массаж байдаггүй хувь хүний дугаарууд олон байсан бөгөөд ийм тоо хэдэн зууд хүрнэ гэдэг бол "Гамшиг" юм. Ийм массажаар үйлчлүүлэгчдийн нас 40-50 байх нь элбэг. Тэгвэл өнөөдөр тэдний үр хүүхэдтэй чацуу шахуу насны олон охид залуус энэ бусармаг явдлын эсрэг уриалга гаргаж, устгаж явааг худалдаж авдаг, гол санжүүжүүлдэг хүмүүс нь анхаарна биз. Санаа нь зовоосой. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй тоглоомын талбайгаа булаалгасан хэдэн мянган бяцхан дүү нар маань зочид буудал, бар, массаж гэдэг бичигнүүдийн хажууд архичин согтуу хүмүүстэй холилдон тоглож наадах ерөнхий зураглалыг хараад маш их эмзэглэлээ.

Бид цуглуулсан дугааруудаа албан ёсоор цагдаагийн байгууллагад нэгтгэн өгч шалгуулах бөгөөд үүний эсрэг дорвитой арга хэмжээ авч өгөхийг баримт, албан хүсэлтийн хамт шаардах болно. Хамгийн гол нь массаж гэж нэрлэгдэх олон дугаарын цаана хүн наймаалж, хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа бодит тохиолдол жишээ баримт олон байгаа бөгөөд албаны хүмүүс өөрсдөө ч үүнийгээ мэддэж билээ. Одоо нэг мөр цэгцлэхгүй бол оройтох нь байна шүү.

Иргэдийн хувьд 2 уриалга гаргаж байна.
1. Бүү үйлчлүүлээч - Таны "Биеэ үнэлэгч" гэж эндүүрэн мөнгөөр худалдаж авч байгаа үйлчилгээний ард хүний наймааын золиос байж магадгүй, өвчин байж магадгүй, дээрэм тонуул аюул ч байж мэднэ. Гол нь та өөрийгөө хүндлээч !
2. Тэд нааж л байг бид чадлаараа устгах хэрэгтэй. Шөнө 3-5 цагийн хооронд хотоор явж наадаг бүлэг хүмүүс бий. Гэхдээ бид тэднээс олуулаа. Ядаж аль нэг хоёр дугаарыг нь ураад өнгөрчих. Яасан ч бид олуулаа байж таарна" хэмээв.

Ийнхүү залуу гулгаа массажийг эсэргүүцэж эхэллээ. Цагдаагийн байгууллага уг хууль бус үйлдлийг таслах зогсооход идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.

 

1624
  • Ирина Шейк “Yo Tambien” дууны клипэнд тогложээ Үзсэн   1603 2015-02-06
  • Зэвүүн яриа-Жүжигчин Цэцэг Үзсэн   1587 2017-08-22
  • Тарагтай боов нэвтрүүлэг дуучин П.Баярцэнгэл & А.Хишигдалай Үзсэн   1270 2017-04-03
  • Э.Сэлэнгэ: 14-тэй байхад ”Камертон”-ы Ганаа намайг эргүүлж байсан Үзсэн   2367 2015-05-08
  • Томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлын талаар БГД-ийн ЭМТ-өөс тодруулж байна Үзсэн   1023 2022-03-22
  • Ц.Мөнхсайхан I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1526 2016-11-15
  • Үнэхээр мундаг авьяастай охин байна шүү / Дуу оруулж байна. / Үзсэн   2851 2014-08-06
  • ЭНЭ ХУЛГАЙЧ ЭМЭГТЭЙ ХЭН БЭ? Үзсэн   3564 2014-07-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.