|

Бейонсе уучлал гуйх ёстой

АНУ-ын спортын гол үйл явдал болох америк хөлбөмбөгийн Супер цомын төлөөх тэмцээн хоёр долоо хоногийн өмнө болсон ч дуучин Бейонсе Ноулзын тоглолт одоог хүртэл Нью-Йорк хотын хууль сахиулах байгууллагуудын шүдний өвчин болсоор байна. Бейонсе тоглолтынхоо үеэр дэндүү болчимгүй байдал гаргасан гэж тэд үзэж байгаа юм. 

Супер цомын төлөөх тэмцээний өмнө Бейонсе болон түүний бүжигчид үзэгдэх байдлаараа "Хар ирвэсүүд” гэдэг хүчирхийлэлд уриалсан байгууллагын дүрэмт хувцастай тун адил өмсгөлүүдээр гоёсон байлаа. "Хар ирвэсүүд” нь африк гаралтай америкчуудын хэт зүүний үзэлтэй байгууллага бөгөөд зэвсэгт тэмцлийн аргаар хар арьстнуудын иргэний эрх, эрх чөлөөг хангах зорилгыг өмнөө тавьдаг бүлэглэл билээ. 

Нью-Йорк хотын цагдаа нар дуучин бүсгүй ийм байгууллагын дүрэмт хувцастай тун адил өмсгөлтэй байсныг хүчирхийлэлд шууд уриалан дуудсан үйлдэл хэмээн хүлээн авчээ. Өдгөө цагдаа нар хатагтай Бид байдлыг тайлбарлаж, уучлал гуйхыг шаардаж байгаа гэнэ.

965
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.