|

Хару башё: Какүрюү уран барилдаан үзүүлж, Харумафүжи Котоюүкиг уйлуулав

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн гуравдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Ёкозүна цолтойгоор давсан даваагаа 671 болгосон Их аварга Хакүхо өнөөдөр Такаясутай тун хянамгай барилдаж ээлжит даваагаа ахиулав. Хакүхо аварга одоо бас нэгэн дээд амжилтын төлөө барилдаж байгаа бөгөөд түүнд таван даваа хэрэгтэй байна. Тэр нь бүх цаг үеийн хамгийн олон даваатай бөхөөр гуравдугаарт бичигдэх амжилт юм. Маргааш Их аваргын учраа нь маэгашира Окиноуми.
Өнөөдөр 71 дэх аварга Какүрюү М.Ананд хамгийн сүүлийн барилдааныг хийсэн ба түүний Окиноумитай хийсэн барилдаан уран хурц болж өнгөрлөө. Барилдааны эхэнд өрсөлдөгчөө дэвжээний зах руу шахсан аварга маань өөрөө хүнд байдалд орсон ба дэвжээний захад зайлж мушгин уран мэхээр давсан. Маргааш Какүрюү аварга маэгашира цолтон Котоюүкитэй барилдана.
Сүмогийн хамгийн оргил амжилтандаа хүрээд байгаа М-1 Котоюүки өнөөдөр Харумафүжи аваргыг давж үзэгчдийг шуугиулав. Ёкозүна цолтонгуудтай анх удаа хүч үзэж буй тэрбээр аваргад боломж олгосонгүй шууд түрээд гаргачихав. Тэрбээр давсаныхаа дараа сэтгэл хөдлөлөө нуусангүй, нулимсс унагаж байсан. Анхны ялагдалаа авсан Харумафүжи аварга маргааш Такаясутай барилдахаар онооолт таараад байна.
Манай залуу хүчтэн Ичиножёо А.Ичинноров эхний хоёр өдөр урамтай барилдаж дараалан даваад байсан бөгөөд өнөөдөр Тоёохибикитэй барилдаж уватенаге мэхээр өрсөлдөгчөөө ялав. Залуу хүчтэн маань өөрийн боломжоо бүрэн ашиглаж барилдаан нь илт сэргэж байгаа билээ. Маргааш тэрбээр гурван даваатай байгаа орос бөх Амүрутай барилдах аж.  
Өнөөдөр манай гурван маэгашира цолтонууд болох Тамаваши, Такайнова, Кёкүшюүхо нар бүгд өрсөлдөгч бөхдөө ялагдлаа. Маргааш манай бөх Сэйро Э.Өнөболд  дээд зиндаанд Китатайкитай барилдахаар болжээ.
Манай залуу озеки Тэрүнофүжи өнөөдөр комүсүби Точиозантай хүч үзсэн. Барилдааны явцад тэрээр өөртөө давуу байдал олон кимедаши мэхээр ялалт байгуулсан. Маргааш Тэрүнофүжи маэгашира Икиойтой барилдахаар оноолт таарсан. Эхний гурван өдөр озеки цолтой бөхчүүд тун өнгөтэй байгаагаа харуулж ганц ч унаагүй байгаа бөгөөд гурван аварга нэг нэг унаатай байна. 
Ч.Амар
 
1503
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.