|

А.Ганчимэг "Гэр бүл салсанаа яриад өрөвдүүлэх, дуртай биш"

УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Түүний анхны уран бүтээл нь " Халуун сэтгэл" кино. Үүнээс хойш "Помогите нам 2” буюу "Хуваарьгүй нислэг”, "Хэцүү анги”, "Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино "Анхны болзоо”, "48 цаг”, "Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.

 

Харин тэрбээр өдгөө Улсын драмын эрдмийн театраас "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон юм. "Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхэж бяцхан охинтой болсон. Тэднийг үерхэж байхад салсан хэмээн бор шувуу нисэж байсан билээ. Тэгвэл уран бүтээлч хосууд энэ мэдээлэлд албан ёсоор хариу өгч, "Бид салаагүй” хэмээн мэдэгдэж, шуугианыг намжаасан удаатай.

Харин Б.Энхтүвшин өдгөө охинтойгоо ч уулздаггүй гэнэ. Түүний салалтын талаар сонирхоход салсанаа яриад өрөвдүүлэх дуртай биш. Миний амьдрал бусад хүмүүст хамаагүй ш дээ" хэмээв. А.Ганчимэгийн оролцсон "Учиртай урилга" нэвтрүүлэгт оролцож амьдрал, уран бүтээлийнхээ талаар ийн хөөрөлджээ.

 

 

1533
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.