|

Харааны бэрхшээлтэй хүү анх удаа эцэг эхээ харж буй сэтгэл догдлом мөч

Леополд Вилбур Рэппонд нэртэй дөрвөн сартай харааны бэрхшээлтэй хүү тусгай харааны шилний тусламжтайгаар анх удаа ээж аавыгаа харжээ. Бяцхан хүү 20 мянган хүүхэд тутамд ганц тохиолддог ховор өвчин болох ”Окулокутэноус” буюу арьс, үс, нүдний өнгө нь цайрах өвчнөөр өвджээ. Энэ нь аажмаар хараагаа алдах, арьс пигментээ алдсанаас арьсны хорт хавдар тусах зэрэг уршигт үр дүнд хүргэдэг ховор, хүнд төрлийн өвчин юм.

Хүүгийн ээж тусгай шилийг зүүлгээд "Сайн уу, хүү минь” гэхэд Лео ээж рүүгээ харан,төрснөөсөө хойш анх удаа инээмсэглэжээ. Бяцхан Лео төрсөн цагаасаа хойш анх удаа ээж рүүгээ эгцэлж харж, инээмсэглэн хариу үйлдэл үзүүлснээр тэнд байсан бүх хүний сэтгэл догдолж, нулимс дуслуулахгүй байхын аргагүйд хүрчээ.

Хүүгийн аав сахлаараа нүүрэнд нь хүрэхэд Лео үргэлж хүрдэг байсан тэр мэдрэмжийг мэдэрч аавыгаа гэдгийг таньжээ. Тэрээр "Хүү минь урьд нь үргэлж гараараа "хардаг” байлаа. Өнөөдөр анх удаа биднийг нүдээрээ харж байна. Лео орчин тойрныхоо юмсыг харж, хүрээлэн буй зүйлсээ илүү бодитой мэдэрч, илүү их инээдэг болж байна” гэжээ.

"Хүүд хөх тэнгэр, зүлэг ногоо харж, байгалийн гэрлийг мэдрэх нь маш их таалагдаж байгаа. Бас тэр тоглоомоо харж, тэдэнд хүрч тоглох гэж оролдож байхдаа баяртай байдаг” гэж ээж нь ярьжээ. Одоо Лео дэлхий ертөнцийг өөрөөр хардаг боллоо.

1096
  • Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая Үзсэн   959 2018-12-10
  • Сталин Баримтат кино (Stalin barimtat kino) Үзсэн   4549 2014-07-17
  • 2015 оны хамгийн гайхалтай 10н "Галзуу хулгана" Үзсэн   1155 2015-06-22
  • Жокерыг бүрэн эхээр нь хүргэж байна Үзсэн   1187 2019-11-13
  • О.Осоржамаа: Өөрийнхөөрөө мөнчгөрөөрөө л амьдарч байна Үзсэн   1232 2018-02-12
  • "Эмэгтэйчүүдийн дүр төрх" Street Art-Artivism Үзсэн   1190 2014-11-20
  • Flower - Short film by B.Chinguun Үзсэн   2561 2014-07-17
  • Ямар балиар орилдог залуу вэ Үзсэн   1323 2015-02-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.