|

Амараа-"Би юу хийчих вэ"

"Намайг Амараа гэдэг" хэмээн 2012 оны сонгуулиар Ардчилсан намд итгэл сэтгэлээ өгч явсан залуу маань 4 жилийн дотор ингэж хувирчээ. Монгол орон минь Улс шиг хөгжсөнгүй, ард түмэн нь Хүн шиг амьдарсангүй. Амараа ийнхүү бухимдаж байна. " Би эгэл жирийн амьдралтай энгийн л нэг ардын хүү. Өөрийн амьдралын сайн сайхны төлөө өөдрөг бодол тээн эцэж цуцалтгүй тэмцэж буй мянга мянган Монгол залуучуудын л нэг. Ард түмний төлөөллийн байгууллагад ардын хүү орж болдоггүй юм бол Ардчилсан улс гэж хэлбэр хөөж, дүр эсгэх ямар хэрэг байна! Айсуй цагийн өнгөнд сайн сайхан зүйл өчүүхэн ч атугай байгаа гэдэгт итгэдэг"Амтай болгон үгээ хэлдэг
Айл болгон газартай болдог
Ардын хүү шүүхийн өмнө
Албан тушаалтныг ч ялж болдог
Ардчилсан засаг ялна гэж ах нар маань тэмцэв
Ард түмэн дэмжив
Амараа хүртэл хашгирав
Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэж
Хүсэл мөрөөдлөө тэд тунхаглав
Хүн бүр итгэлээ өгч хөдөө, хотгүй Ардчилсан нам ялав
Би гагцхүү ардчилал гэдэг бие хүмүүний үнэт эрдэнэ-тэгш эрх, тусгаар тогтнол, тэмцэж ялсан өвгөдийн түүх
Амиа өгсөн газар шороо, алаг үрсийн минь гэрэлт ирээдүй
Ард түмний гэгээн хүслийг амаа мэдэхгүй хашгирч явлаа
Би юу хийчихэв ээ
Гэтэл тахин шүтээд байсан нөгөө ардчилал маань
Талцаж хуйвалдагсдын халхавч болж
Шунал, эрх мэдэлд өнгө нь хувирч
Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг
Улаа шагайлцсан Ардчиллын ах нар маань
Улс орноор минь тоглож орхилоо
Би юу хийчихэв ээ...
1360
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.