|

Обама бүжиж Путин инээж байна VIDEO

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкт бүжиж байхад ОХУ-ын Ерөнхийлөгч Путин эх орондоо элгээ хөштөл инээж сууна.

Барак Обамагаас гадна Германы канцлер Ангела Меркель, Францын тэргүүн Франсуа Олланд нар ийнхүү Путиний хөх инээдийг хүргэжээ.

Энд улстөр, геополитик огт хамаагүй. Путин "Авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн"-ий  /АСТ буюу оросоор КВН/ бичлэгийг Калининградад үзээд ийнхүү ихэд баясчээ. АСТ нэг хэсэг манайд их дэлгэрч байсан даа.

Оросын их, дээд сургуулиудын дунд зохиогддог энэхүү тэмцээн дээр оюутнууд ингэж хошигножээ:
 
Гэрэлт энэ дэлхийд шударга, түвшин хүн бий
Тэр үргэлж их ажилтай, туйлын их ажилтай
Гэтэл түүнд өглөөнөөс үдэш хүртэл элдэв төвөг удах юм
Тэд Африкаас биш хэрнээ зэрлэг хүмүүс
 
Оюутнууд энэ дууныхаа эхний 2 мөрийг дуулахдаа Путиний хөргийг дэлгэж үзүүлсэн бол төгсгөлд нь "зэрлэг хүмүүс" буюу Барак Обама, Франсуа Олланд, Ангела Меркель нарын зургийг дээш өргөн нийтэд харуулжээ.

Харин Оросын Ерөнхийлөгч Путин энэ бичлэгийг үзээд инээмсэглэн "хулиганууд” гэж хэлсэн байна. 

Нэмж өгүүлэхэд, оросууд энэхүү КВН тэмцээнээ уг нь Латви улсад явуулдаг байснаа хориг арга хэмжээний улмаас эх нутагтаа зохион байгуулдаг болжээ.


www.mnews.mn

 

 
1420
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.