|

Эхнэрээ хэрхэн зодох талаар видео хичээл заажээ

Саудын Арабын гэр бүлийн сэтгэлзүйч Халед аль-Сакаби "Аллахын хүсэл зоригоор” эхнэрээ хэрхэн зөв зүйтэй зодох тухай видео хичээл нийтлүүлсэн байна. Энэхүү өвөрмөц бичлэг хоёр хоногийн дотор 200 гаруй мянган хүнд толилуулагдан, олон орны итгэгчдийн дунд маргаан дэгдээж амжлаа хэмээн Independent-д мэдээлжээ.

Халед аль-Сакаби үгийнхээ эхэнд, эхнэрээ зодно гэдэг нь "түвэгтэй бөгөөд хэцүүхэн асуудал” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Өөрийн хайртай бүсгүйдээ бие бялдрын шийтгэл оногдуулна гэдэг нь түүнийг "биеэ зөв авч явахад” нь тус нэмэртэй гэжээ. Сэтгэлзүйчийн үзэж буйгаар, исламын шашны дэг жаягийн дагуу ямар ч уур уцаар хүрээгүй байсан ч цохиж зодох нь зайлшгүй чухал гэнэ.

Харин эхнэрээ саваа мод юм уу, хурц ирмэгтэй зүйлээр цохиж болохгүй, модон иштэй сойз, даавуун оосор зэргээр цохих нь илүү тохиромжтойг сэтгэлзүйч анхааруулсан байна. Мөн эхнэрээ шийтгэхийн өмнө түүнд "Аллахын хүсэл зоригийн дагуу ямар үүрэг хариуцлага хүлээдэг тухай нь сануулах” хэрэгтэй гэдгийг зөвлөжээ.

Өнөөгийн байдлаар, олон эмэгтэйчүүд өөрсдийгөө эрчүүдтэй адил тэгш эрхтэй гэж бодох болсон нь томоохон асуудал үүсгээд байна гэж Аль-Сакаби онцлон дурдсан аж.

 

1393
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.