|

Евро 2016: Кристиану Роналдод найдвартай түнш алга

Португал 1-1 Исланд 
Гоол: Нани 31’ - Бьярнасон 51’

Португал: Патрисиу - Виейринья, Карвалью, Пепе, Геррейро - Мариу, Данило Перейра, Гомеш - Моутиньо - Нани, Роналду

Исланд: Халльдоурссон - Севарссон, Сигурдссон, Арнасон, Скуласон - Гудмундссон, Гуннарссон, Сигурдссон, Бьярнасон - Сигторссон, Бодварссон

ЕАШТ-ий нэгдүгээр тойргийн хамгийн сүүлчийн тоглолт Исланд-Португалын шигшээ багийн тоглолтоор өндөрлөлөө. Ердөө 310 мянган хүн амтай ч шилдэг хөлбөмбөгчидтэй Исландууд Дэлхийн шилдэг тоглогч К.Роналду тэргүүтэй Португалчуудтай "эвийн гэрээ" байгуулж дөнгөв.

Португалчууд тоглолтын эхнээс довтолж Исландын хаалга руу нийт 26 цохилт хийсэн ч төгсгөл нь амжилттай болсонгүй. Тэд хэдийгээр Луйш Нанигийн гоолоор тэргүүлж эхэлсэн ч "Базель" багийн хагас хамгаалагч Биркир Бьярнасон 50' дахь минутад гоол оруулж багаа аврав. Харин К.Роналдуд найдвартай холболт хийгээд өгөх хүн байсангүй. Өчигдөрийн тоглолтын баатраар Исландын хаалгач Ханнес Халльдоурссоныг нэрлэх нь зүйтэй бөгөөд тэрбээр найман аюултай довтолгоог хааж багтаа том тус хүргэв.

1291
  • Г.Ууганбаярыг сонгох ТАВАН шалтгаан Үзсэн   839 2020-10-13
  • Сэжигтэн Б.Хурцын таваас зургаан хэрэг лав илэрсэн Үзсэн   1269 2019-05-07
  • Монгол тулгатны 100 эрхэм - Д.Сосорбарам Үзсэн   1684 2015-12-16
  • “Яг түүн шиг-3” шоуны ялагчаар дуучин, ая зохиогч Д.Нацагдорж тодорлоо Үзсэн   1436 2018-07-09
  • Галт уулын тогоон дотор ийм байдаг юм байна Үзсэн   1623 2014-09-13
  • АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш “Мөсөн усны сорилт”-д нэгдлээ Үзсэн   1624 2014-08-21
  • Аав гэртээ ирлээ /Видео/ Үзсэн   1318 2015-03-05
  • Гарааны Бизнес: Болдбаатар, Wild Digital Agency S1 Ep12 Үзсэн   1068 2016-10-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.