|

Англи хэсгээ тэргүүлж Оросууд хүнд байдалд орлоо "Видео"

Англи 2-1 Уэльс

Англи: 1. Харт, 2. Уолкер, 5. Кэхилл, 6. Смоллинг, 17. Дайер, 3. Роуз, 7. Стерлинг Р. ( 46') , 8. Лаллана (73') , 20. Алли, 9. Кейн Г. ( 46') , 10. Руни
Сэлгээ: 11. Варди ( 46') , 15. Старридж ( 46') , 22. Рашфорд (73')
Сэлгээний тоглогчид: 13. Форстер Ф., 23. Хитон, 12. Клайн, 16. Стоунз, 21. Бертран, 14. Хендерсон, 18. Уилшир, 19. Баркли, 4. Милнер

Уэльс: 1. Хеннесси, 2. Гантер, 3. Тейлор Н., 4. Дэвис Б., 5. Честер, 6. Уильямс Э., 7. Аллен, 9. Робсон-Кану ( 72') , 10. Рэмси, 16. Ледли ( 67') , 11. Бэйл
Сэлгээ: 14. Эдвардс Д. ( 67') , 13. Уильямс Дж-ж ( 72')
Сэлгээний тоглогчид: 12. Фон Уильямс, 21. Уорд Д., 19. Коллинз, 8. Кинг Э., 15. Ричардс Д.Э., 17. Коттерилл, 20. Уильямс Дж-н, 22. Воан, 18. Воукс, 23. Чёрч

Их Британийн нэгдсэн вант улсын дээвэр дор хамтдаа оршдог хоёр улсын тулаанд Гурван Арслангууд ялалт байгууллаа. Англи-Уэльс анх удаагаа том тэмцээнд учраа таарсан ба тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. Эхний хагас дуусахаас өмнө дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Г.Бэйл 42' дахь минутад гоолдож Англичуудыг шоконд оруулсан.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйл 1984 оноос хойш Английн хаалганд гоолдсон анхны Уэльс тоглогч болсон байна. Хрёрдугаар хагас эхлэхэд Р.Хожсон сэлгээ хийн Жэйми Варди болон Даниэл Старриж нарыг талбайд гарган, Х.Кэйн, Р.Стерлоинг нарыг суулгасан. Энэ сэлгээ цагаа олж Ж.Варди тэнцээний гоолыг 56 дахь минутад хийсэн юм. . Харин Ливерпүүлийн довтлогч Даниэль Старриж 90+1' дэх минутад ялалтын гоолыг оруулж чадсан. Ингэснээр Англичууд хэсгээ тэргүүлж, дараачийн шатанд гарах эрхээ хангаж тун чухал ялалт байгуулаад байна. Одоо тэд Словакын шигшээ багтаа тоглоно.


ОХУ: 1. Акинфеев, 3. Смольников, 14. Березуцкий В., 21. Щенников, 4. Игнашевич, 5. Нойштедтер ( 46') , 13. Головин ( 46') , 17. Шатов, 9. Кокорин ( 75') , 10. Смолов, 22. Зюба
Сэлгээ: 8. Глушаков (c 46') , 11. Мамаев (c 46') , 15. Широков (c 75')
Тоглогчид: 12. Лодыгин, 16. Гилерме, 2. Шишкин, 6. Березуцкий А., 7. Юсупов Ар., 18. Иванов О., 19. Самедов, 20. Торбинский, 23. Комбаров Д.

Словак: 23. Козачик, 3. Шкртел, 15. Губочан, 2. Пекарик, 4. Дюрица, 19. Куцка, 20. Мак ( до 80') , 22. Печовски, 7. Вайсс-мл. ( до 72') , 17. Гамшик, 8. Дуда ( до 67')
Сэлгээ: 11. Немец (c 67') , 18. Швенто (c 72') , 21. Дюриш (c 80')
Тоглогчид: 1. Муха, 12. Новота, 5. Гиомбер, 14. Шкриниар, 16. Салата, 6. Грегуш, 13. Грошовски, 10. Стох, 9. Шестак

Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт Лилль хотноо болон Словакын шигшээ Оросуудыг хожсоноор 3 оноо авч чадлаа. Харин ОХУ-ын шигшээ баг ялагдсанаар хүнд байдалд орсон. Тэдэнд Уэльсыг хожихоос өөр сонголт үлдсэнгүй. Эхний гоолыг алсын дамжуулалтаас Владимир Вайсс оруулан хожих эхлэлээ тавьсан бол Наполи багийн Марек Хамшик гайхалтай гоолыг Акинфеевийн хаалганд хийснээр багтаа ялалт авчирсан. Харин Оросуудаас Спартакын хагас хамгаалагч Денис Глушаков 80’ дахь минутад ганц гоолыг оруулж чадсан юм.

Ч.Амар

954
  • DESANT - MARGAASH Үзсэн   1325 2018-08-11
  • Ц.Нямдорж: Эдийн засаг хүнд байхад эрх баригчид бие биенээсээ зугтахаа болимоор юм Үзсэн   1019 2015-12-23
  • Ухаалаг нохойнуудын хөгжилтэй үзүүлбэр Үзсэн   2237 2014-07-29
  • Нохой үнэхээр үнэнч амьтан шүү... Үзсэн   2373 2014-07-28
  • "Pixels" албан ёсны трэйлерээ цацлаа Үзсэн   1477 2015-03-19
  • Бурхан минь энэ эмэгтэйд юу тохиолдох бол Үзсэн   16173 2014-08-01
  • Хэрхэн ДАРАА НЬ ТӨЛДӨГ ШАТАХУУНAA авах вэ? Үзсэн   755 2022-04-14
  • Аваргуудын лигийн шилдэг 10 гоолууд (2016-17) Үзсэн   1326 2017-09-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.