|

Марко Поло киноны албан ёсны нээлт Улаанбаатар хотод болно

Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл "Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 26-нд Хүннү кино театрт болох гэж байна. Уг арга хэмжээнд Марко Поло кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулна. Албан ёсны нээлтийн ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид урилгаар оролцох бөгөөд бүх зочид улаан хивсэн дээгүүр алхана.  

Киноны зохиогчийн болон өргөн нэвтрүүлгээр цацах эрхийг нь эзэмшдэг Нетфликс компани нь тус киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д эрхийг олгож, жүжигчин Б. Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн Netflix компанийн бүтээсэн 10 ангит киноны шуугиан үргэлжилсээр байна. Нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон уг цуврал кино нь төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр шийдээд байгаа билээ. Энэ цувралд 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглохоор төлөвлөж байна. Үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр Арвайн Үндэс, Скай Лоунж болон Юник Дизайн компаниуд ивээн тэтгэж, олны хүртээл болгож байна. 

 

5134
  • Х түц - Цуу яриа /хошин шог / Үзсэн   1648 2016-06-23
  • Сонгуулийн хууль нэр дэвшигчдийн тэгш эрхийг хангах ёстой гэв Үзсэн   1515 2015-06-02
  • Emotsi - Сүр Сар tsoo shine hoshin shog 2019 Үзсэн   1102 2019-09-09
  • Цааз авах нь тодорхой болсон гаж донтон шүүхийн байрны 4 давхраас үсэрч амиа хорложээ /бичлэг, 12+/ Үзсэн   1189 2017-04-21
  • Гэрийн нөхцөлд гэдсээ хэрхэн баадагнах вэ? Үзсэн   1524 2016-04-08
  • Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаар сэдэвлэсэн кино бүтээжээ Үзсэн   1310 2016-08-17
  • Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна” Үзсэн   696 2018-11-21
  • Н.Алтанхуяг: Монголыг хоёр гуравхан хүн л удирдаж байгаа . Тэдний үгэнд ороогүй тул намайг огцруулсан /видео/ Үзсэн   1375 2015-09-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.