|

Тайлан уу “Болор цом”-д оролцож байгаа шүлэг үү

УИХ ын намрын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн эрчимжүүлэх 100  хоног” хөтөлбөрийн  тайлан, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.  Харин сөрөг хүчний зүгээс тус хөтөлбөрийн тайланг  ойлгомжгүй хэмээн шүүмжиллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эдийн засгийг эрчмижүүлэх үр дүнтэй холбоотой мэдээлэл бус харин  "Болор цом”-д оролцож буй шүлэг мэт уянгын халилтай тайлан болсон байна хэмээж гишүүдийг багагүй хөгжөөгөөд авсан юм. Тэрбээр тайлангаас  ишлэл болгон уншиж ойлгохгүй байна гэдгээ хэлсөн бөгөөд "Бичсэн үгийг нь хар л даа. Монголын мал сүрэг 60 сая хүрлээ, адуун сүрэг  гурван сая болж байна. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байна гэж. Энэ чинь одоо "Болор цом”-д орж байгаа шүлэг юм уу. Адуунаас болоод хүүхэд өсөөд байгаа юм уу, хүн ам өсөхгүй байгаа нь адуун сүргийн өсөлттэй холбоотой юм уу” гэсэн юм.
 
2990
  • IPHONE 7 ийм байвал яах вэ /видео/ Үзсэн   1023 2015-10-01
  • Зейн Малик экс найз бүсгүйдээ дуу зориулав Үзсэн   897 2018-04-17
  • BACKYARD - Шилдэг 10-ийн шинэ дуу Үзсэн   1491 2016-03-19
  • ХҮРГЭЧҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН шинэ хошин шог 2017... Үзсэн   883 2017-08-03
  • Өнгөрсөн долоо хоногийн спортын шилдэг 10 хөгжилтэй бичлэг Үзсэн   1869 2014-09-24
  • Шинэ үе - Түүхийн багш хошин шог Үзсэн   1351 2016-10-20
  • Морин хуур богино хэмжээний кино Үзсэн   1258 2016-05-18
  • Хөсөгтөн хамтлагаар бахархахгүй байхын аргагүй юм Үзсэн   1533 2015-04-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.