|

Тайлан уу “Болор цом”-д оролцож байгаа шүлэг үү

УИХ ын намрын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн эрчимжүүлэх 100  хоног” хөтөлбөрийн  тайлан, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.  Харин сөрөг хүчний зүгээс тус хөтөлбөрийн тайланг  ойлгомжгүй хэмээн шүүмжиллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эдийн засгийг эрчмижүүлэх үр дүнтэй холбоотой мэдээлэл бус харин  "Болор цом”-д оролцож буй шүлэг мэт уянгын халилтай тайлан болсон байна хэмээж гишүүдийг багагүй хөгжөөгөөд авсан юм. Тэрбээр тайлангаас  ишлэл болгон уншиж ойлгохгүй байна гэдгээ хэлсөн бөгөөд "Бичсэн үгийг нь хар л даа. Монголын мал сүрэг 60 сая хүрлээ, адуун сүрэг  гурван сая болж байна. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байна гэж. Энэ чинь одоо "Болор цом”-д орж байгаа шүлэг юм уу. Адуунаас болоод хүүхэд өсөөд байгаа юм уу, хүн ам өсөхгүй байгаа нь адуун сүргийн өсөлттэй холбоотой юм уу” гэсэн юм.
 
3199
  • “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр Ким Чен Уныг элэглэв Үзсэн   2100 2015-01-13
  • Адтай жаалууд @ adtai jaaluud Үзсэн   12804 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу Трансжендер мисс Б.Солонго Үзсэн   1534 2017-03-17
  • Догь эр вэ Үзсэн   635 2018-12-07
  • Амттан бэлдэх амархан арга Үзсэн   1295 2015-06-19
  • "Got talent" шоуны хамгийн дуулиантай 5 үзүүлбэр /Бичлэг/ Үзсэн   1934 2015-04-24
  • ЗҮРХНИЙХЭЭ ҮГИЙГ СОНС /СУРГАМЖИЛТ ӨГҮҮЛЛЭГ/ Үзсэн   1533 2017-04-04
  • Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу Үзсэн   786 2016-01-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.