|

Тайлан уу “Болор цом”-д оролцож байгаа шүлэг үү

УИХ ын намрын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн эрчимжүүлэх 100  хоног” хөтөлбөрийн  тайлан, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.  Харин сөрөг хүчний зүгээс тус хөтөлбөрийн тайланг  ойлгомжгүй хэмээн шүүмжиллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эдийн засгийг эрчмижүүлэх үр дүнтэй холбоотой мэдээлэл бус харин  "Болор цом”-д оролцож буй шүлэг мэт уянгын халилтай тайлан болсон байна хэмээж гишүүдийг багагүй хөгжөөгөөд авсан юм. Тэрбээр тайлангаас  ишлэл болгон уншиж ойлгохгүй байна гэдгээ хэлсөн бөгөөд "Бичсэн үгийг нь хар л даа. Монголын мал сүрэг 60 сая хүрлээ, адуун сүрэг  гурван сая болж байна. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байна гэж. Энэ чинь одоо "Болор цом”-д орж байгаа шүлэг юм уу. Адуунаас болоод хүүхэд өсөөд байгаа юм уу, хүн ам өсөхгүй байгаа нь адуун сүргийн өсөлттэй холбоотой юм уу” гэсэн юм.
 
3085
  • “Хар машины луйвар” бэлэн болчихоод байхад хоорондоо хэрэлдэж л сууна Үзсэн   984 2016-06-08
  • Бүжигчин эмээ-Интернетийн од Үзсэн   1298 2015-06-05
  • Гурван томтой ярьж байж л ийм Том луйвар явагдана шүү дээ... Үзсэн   1016 2016-10-03
  • Саяхан нээлтээ хийсэн Японы 7D парк Үзсэн   1143 2017-03-28
  • Хун тайж William болон реппер J Zay-н гэр бүл Врүүклэн Нэтсийг тоглолтыг үзжээ Үзсэн   1286 2014-12-09
  • Мисс Э.Сэлэнгэ тайзны ард хөлөндөө хутгалуулжээ Үзсэн   6450 2014-11-25
  • Г.Аким: Хүүхдүүд маань ямар нэгэн байдлаар ирж золгоно байх аа Үзсэн   587 2020-02-17
  • Тавдугаар сарын ослын бичлэг Үзсэн   1103 2016-05-09
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.