|

Нисэхээ байсан Хубилай онгоцны хатуу буулт (БИЧЛЭГ)

Саяхан Германы Тегелийн олон улсын нисэх буудалд цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай газардаж буй эр зориг, авхаалж самбаа, ажил мэргэжлийн уран чадварын гайхамшгийг харуулсан аймшигтай бичлэгийг үзүүлж байсан билээ.

Энэ удаад та бүхэндээ Японы Наритагийн олон улсын нисэх буудалд буусан Хубилай онгоцны бичлэгийг хүргэж байна. Харамсалтай нь Хубилай Boeing-737-800 EI-CXV хэмээх энэхүү онгоц маань мотор дахь тосны эд ангийн гэмтлийн улмаас саяхнаас нисэхээ болиод байна.

Энэхүү бичлэгийг үзсэн мэргэжлийн нисгэгч нар "Маш муу буултын бичлэг байна. Хатуу буулт гэж үүнийг хэлж болно. Хатуу буулт нь онгоцны эд ангийг гэмтээх, эвдэх, жолоодлого алдагдах, дугуй хагарах, шатах зэрэг олон сөрөг үр дагавартай. Зарим хатуу буултад хүн гэмтэх аюултай. Арлын орнууд цаг агаарын хүнд нөхцөлд буулт хийхийг мэргэжлийн зүгээс шаарддаг. Иргэний нисэхийн салбар өндөр хөгжсөн олон нисгэгчид дугаарлаад хүлээж байдаг Солонгос, Хятад болон бусад орнуудад иймэрхүү буулт хийсэн нисгэгчид арга хэмжээ авч өөр нисгэгч томилдог юм. Манай нисгэгчдийн чадвар сайн хэдий ч цаг агаарын хүнд нөхцөлд зорчигчдыг хүлээлгэх зардал, навигацын км зардал зэргээ хэмнээд нисдэг байж болзошгүй!" хэмээн анхааруулсан байдаг.

Цаашид МИАТ-ын олон төрлийн буулт, хөөрөх үеийн бичлэгүүдийг уншигчиддаа хүргэж энэ талын мэдлэг мэдээлэлд нэмэр болох бөгөөд нэгэн хэсэг МИАТ-ынхантай манаргаж явсан эдүгээ МИАТ-ын Тамгын газрын дарга Б.Баасанцогт тэргүүтэй хамт олон амарч зугаалахаасаа ч илүү дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн аль ч орны нисгэгч нарын бичигдээгүй хууль нь "Бууж байгаа бус буцаж байгаа нь шилдэг нисгэг" хэмээн яригддаг хэмээн ахмад нисгэгчид анхааруулдаг ажээ.

Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт хариуцсан ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалангийн ажлын хариуцлагагүй байдал үүнд нөлөөлсөн байх магадлалтай бөгөөд ажил үүргийн хувиарын дагуу энэ нь түүний үүрэг юм. Мөн тэрээр нисгэгчийн ур чадварт хяналт тавьж байх байсан авч ийнхүү хатуу буулт хэдийг хийсэн нь мэдэгдэхгүй, цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийхгүй байсаар эдүгээ Хубилай Boeing-737 онгоц хөдөлгүүрээ солихоос нааш нислэгт гарах боломжгүй болжээ.

МИАТ-ын эрэлхэг нисгэгчдийн бас нэгэн хатуу буултын бичлэгийг үзэцгээе.

 

4420
  • Хүн болгоныг инээлгэж буй ”унтамхай ламхай” бичлэг Үзсэн   1824 2015-07-02
  • Шинэ хошин шог - ЭЭЖ Үзсэн   1453 2015-08-17
  • Дасгалжуулагч нь 18 настай охиныг дарамталж, гавьяатыг гадаадад явуулжээ Үзсэн   1318 2019-09-09
  • Танайд хоноё Халаасны хулгай, траншены амьдралаас Зохиолч болж төлөвшсөн эмэгтэй Үзсэн   1600 2019-05-10
  • Яг л барби шиг ... Үзсэн   964 2015-11-23
  • ЦЕНЗУРГҮЙ ЯРИА- ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА Үзсэн   1192 2018-10-30
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ - ДУГААР 1 Үзсэн   1882 2016-05-10
  • Хужаа хип хоп Үзсэн   2668 2014-07-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.