|

"Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO

Алдарт "Victoria’s Secret "-ийн сахиусан тэнгэрүүд уламжлал ёсоор моодны шинэ брэндээ танилцуулдаг төдийгүй Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг.

Энэ удаа гоо бүсгүйчүүд Тейлор Свифтийн "Shake It Off” дууг сонгожээ. Свифт өөрөө мөн 2 дахь жилээ "Victoria’s Secret"-ийн шоунд оролцсон.

Шинэ жилийн мэндчилгээг Адриана Лима, Алессандра Амбросио, Бехати Принслу, Кэндис Свейнпол, Дайтцен Крез, Карли Клосс, Лили Олдриж нар дэвшүүллээ.

2014 оны "Victoria’s Secret"-ийн шоунд 47 загвар өмсөгч оролцсон ч зөвхөн 8 нь сахиусан тэнгэр билээ. Тэд бол Адриана Лима, Алессандра Амбросио, Даутцен Крез, Кэндис Свейнпол, Лили Олдридж, Линдсей Эллингсон, Бехати Принслу, Карли Клосс. Сонирхуулахад, Бразилийн Адриана Лим энэ жил 15 дахь удаагаа энэ тайзнаа гарсан аж.

Шоуны үеэр нийт 81 дүр бүтээсний 39 нь жигүүртэй байсан. Энэ жилийн хамгийн хүнд жигүүр 18 кг хүрчээ. Сваровскийн шигтгээ гэхэд л 1 сая гаруйг ашигласан байна. "Victoria’s Secret"-ийн шоун дээр 25 визажист, 25 үсчин, 9 маникюрчин ажиллажээ.

www.mnews.mn

2589
  • Стеф Карригийн залгамжлагч гарч ирэв Үзсэн   1175 2018-10-12
  • 50-н саяын уналт - Сумъя, Eric нар 11 сая төгрөг хожив Үзсэн   2222 2015-01-01
  • Агиймаа- "Чамаас би холдмооргүй байна" Үзсэн   1743 2015-01-04
  • СОГТУУ МОНГОЛ ЖААЛУУД Үзсэн   2375 2014-07-16
  • бригада 15 анги Үзсэн   1636 2015-01-09
  • "Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна Үзсэн   1306 2015-06-15
  • БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Үзсэн   242 2025-06-30
  • "Учиртай урилга"- М.Итгэл /спортын эмч/ Үзсэн   1546 2016-04-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.