|

Америк "нисгэгчдийн" айдас

Мэдээний зураг,

Ойрхи Дорнод дахь байлдааны ажиллагаанд нисэх төхөөрөмж удирдаж байгаа Америк "нисгэгчид” тус улсын Агаарын цэргийн хүчнээс бөөнөөрөө гарч байгаа аж. Хэдийгээр тэд өөрийн амь насанд халгүй алба гүйцэтгэж, хуаранд байрладаггүй хэдий ч цэргийн албанд сонирхолгүй байдаг аж.

Америкийн арми өндөр технологийн зэвсэглэлд шилжсэн цагаас байлдааны аливаа ажилллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүн жинхэнэ тулааны талбарт бус, алсаас зэвсэг техникээ удирдах замаар үүргээ гүйцэтгэх болсон байна. Үүний нэг тод жишээ нь тагнуулын мэдээлэл олж цуглуулах нисдэг төхөөрөмж удирдах болон эдгээр нисэх биетээр тусгай ажиллагааны үед цэргүүдэд агаараас  галын дэмжлэг үзүүлэх явдал аж.

Нисдэг төхөөрөмжөөр аливаа ажиллагааг найдвартай гүйцэтгэхэд өндөр бэлтгэгдсэн оператор онц шаардлагатай байдаг учир Пентагоны төсөв сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр өсч, тэдний цалинд их хэмжээний зардал гаргаж байгаа хэдий ч цэргийн мэргэжилтнүүд зэвсэгт хүчний эгнээнээс халагдаж байгааг армийн урдирлагууд ойлгохгүй байгаа аж.

Нисэх төхөөрөмж удирдах сургалтаар жил бүр 180 цэргийн албан хаагч төгсдөг боловч тэдгээр мэргэжилтнүүдээс эргээд 240 нь зэвсэгт хүчний эгнээнээс халагддаг болохыг Tom Dispatch цахим хуудас онцолсон байна. Энэ явдал цэргийн нисгэгчгүй нисэх хүчний байлдааны бэлэн байдалд ноцтой хор уршиг үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цэргийн албаны хувьд тэд зэвсэгт хүчний бусад бүрэлдэхүүнээс илүү хангамж, илүү нөхцөлтэй. Гэртээ чөлөөтэй очиж, зөөлөн орон дээр унтдаг тэд, өдөр бүр дайсны халдлагаас сэрэмжилж, хамгаалалтаа байнга шалгаж байдаг, цөлд майхан босгосон цэргийн анги нэгтгэлийн албан хаагчдаас ялгаатай.  Харин ч үүний оронд тэд иргэний албан хаагчид шиг цагийн тодорхой хуваарийн дагуу ажиллаж, дэлгэцийн өмнө гартаа удирдлага атган өдрийг өнгөрөөдөг байна.

Үүрэг ёсоороо тэд Афганистан, Иракийн дээгүүр "нисэж” тагнуулын мэдээлэл цуглуудаг. Зарим үед чухал бай устгах нууц ажиллагаанд оролцож Пакистан, Сомали, Йеменд  "очдог” байна. Түүнчлэн Сири, Иракийн хилийн бүс нутгуудад "Лалын улс"-ын байрлалд цохилт өгөх үүрэг даалгавар хүлээдэг аж.

Нэг талаас ийм амар хялбар алба гүйцэтгэдэг боловч тэднээс олонхи нь өөрийн биеэр нисэх онгоц жолоодож байлдааны үүрэг гүйцэтгэдэг нисгэгчдийн доог тохуу болон сэтгэл санааны хямралд өртөдөөс тэсэлгүй албаа орхидог байна. Үүнээс гадна дэлгэцийн өмнө аливаа аюул осол мэдрэхгүй сууж байгаа тэд дайсны байрлалд цохилт өгсөнийхөө дараа цэргийн болон энгийн олон мянган хүний амь насыг хөнөөсөн аймшигтай дүр зургийг харахдаа сэтгэл санааны гүн хямралд өртдөг нь хүчтэй нөлөөлдөг аж.

"Пуужингийн цохилтоор хичнээн их хүүхэд, эмэгтэйчүүд амь насаа алдав? Тасарсан хөлөө чирээд аврал эрэн мөлхөж яваа хичнээн хүнийг бид харсан гэхэв?" хэмээн нисэх төхөөрмжөөр авсан дүрс бичлэгүүдийг судлах үүрэгтэй байсан шинжээч Хизер Лайнбот өгүүлж байхад "Ертөнцийн нөгөө хагаст байгаа огт таньж мэдэхгүй хүмүүсийн дээгүүр би нисэж байхдаа өөрийгөө өөдгүй хулчгар амьтан гэж бодсон. Үхлийн легионд элссэн юм шиг бодогддог юм. Бие, сэтгэлийн хувьд хэвийн бус болж, шууд өөрийгөө буудчихмаар санагддаг болчихдог" гэж нисэх оператороор ажиллаж байсан Брайант ярьсан байна.

Америкийн армийн удирдлага хэрвээ байлдааны үйл ажиллагаа явуулах өөр арга зам олж, шинэ техник хэрэгсэлтэй боллоо ч бие бүрэлдэхүүний сэтгэл санааны бэлтгэлд бас онцгой анхаарах хэрэгтэй нь тодорхой харагдаж байгаа аж. Гэвч цэргийн командлал удирдлагын дэлгэцээр цусан далайд умбасан дүр зураг харж байгаа хэрнээ сэтгэл санааны хямралд орохгүй байх зан чанартай хүмүүс яаж бэлтгэх аргаа одоохондоо олохгүй байгаа аж. Тиймээс мэргэжилтнүүд бэлтгэхийнхээ хэрээр эргээд алдаад байх энэ арга замтайгаа эвлэрхээс өөр аргагүй гэнэ.

mongolcom.mn

1537
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.