|

Засаглалыг бэхжүүлэхэд “Шүгэл үлээгч”-д онцгой үүрэг гүйцэтгэнэ

Иргэний нийгмийн байгууллагууд хууль бус үйлдлийн эсрэг мэдээлэл өгөгчдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж байна. Аливаа байгууллага дотроос хууль бус үйлдлийг мэргэжлийнхээ үүднээс олж харж түүнээс сэргийлж дохио өгөх зорилгоор нийтийн эрх ашгийн үүднээс мэдээлэл өгөгчийг олон усын түвшинд Whistle blowing буюу шүгэл үлээгч гэж үздэг. Дэлхийн анхаарлын төвд орсон саяхны үйл явдлаар бол АНУ-ын Аюулгүй байдлын агентагийн ажилтан Эдвард Сноуденийн өөрийн агентлагийг сая сая хэрэглэгчдийн утасны яриаг нууцаар чагнадаг болохыг илчилсэн дуулиант мэдээлэл нь шүгэл үлээгч гэж хэн болохын тод жишээ юм. Манай хуулинд үүнтэй төстэй "мэдээлэгч” гэдэг нэр томъёогоор тодорхойлсон байдаг. Харин олон улсад мэдээлэгч гэдгийг тохиролцоонд үүдсэн эрх ашгийн төлөөх сонирхол байж болох талаас нь авч үзсэн учраас нийгмийн эсрэг хор уршгаас сэргийлсэн дохио өгөгч гэдэг утгаар шүгэлдэгч гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна. Шударга ёсны ухамсарт энэхүү үйлдэл нь авилга хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг зэргийг таслан зогсоох үр дүнтэй гэж үздэг. Манай хуулинд хууль бус үйлдлийг мэдээллэх үүрэг оноосон зохицуулалт хэд хэдэн хуулинд бий. Гэвч мэдээлэл өгсөн албан хаагч ажилтныг хамгаалах, дарамт шахалтаас ангид байлгах зохицуулалтыг хангалтгүй байна гэж иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтэнд тусгасан байдаг. Тухайлбал гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай хуулинд зөвхөн бие махбодид учирсан хохирлыг тооцсон байх жишээтэй. Энэ нь ганц манай оронд ч тулгарсан асуудал биш юм байна. Олон улсын түвшинд шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах бие даасан хуультай болохыг нэгэнтэй уриалжээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунгэрэл нараас Шүүмлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулинд нэр томкъёоны хувьд шүүмжлэгч буюу шүгэл үлээгч гэсэн нэрээр хууль санаачлагчид тайлбар хийж байгаа. Гэтэл олон улсын зөвлөмжинд "шүгэл үлээгч” гэж үзэх шалгуурыг аливаа хууль бус ажллагаа явуулж байгаа байгууллагын дотор байх, мэдээллийг өөрийн ажлын шугамаар олж авсан, мэргэжлийнхээ үүднээс хортой үр дагаварыг бодитоор үнэлэх чадвар боломжтой, нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөөнд ноцтой хохирол учруулахааргүй, мэдээллийг ил болгосноор тухайн улс орны аюулгүй байдалд шууд аюул заналхийлэхгүй байх зэрэг шалгууруудыг хангасан тохиолдолд гэж үзсэн байна. Манай улсын хувьд аль ч салбарт засаглалыг бэхжүүлэхэд шүгэл үлээгчдийн үүрэг онцгой ач холбогдолтой. Гэвч тэдний шударга ёсны эр зоригийг мохоохгүйн тулд хууль эрх зүйн баталгаа шаардагдаж байгааг иргэний нийгмийн байгууллагуудаас гаргаж тавьж байгаа судалгааны үр дүнгүүд харуулж байгаа юм.
1831
  • YouTube-ийн бүх рекорд амжилтыг эвдсэн клип Үзсэн   612 2018-12-04
  • Хөл бөмбөгийн хөгжилтэй агшинууд Үзсэн   1389 2014-12-08
  • Монголын багийг Азийн наадмаас хасах тухай яригджээ Үзсэн   5281 2014-10-01
  • Өөдрөг байл даа Үзсэн   855 2019-01-18
  • Клевлэнд Кавалерс хоёр дараалсан хожигдлоо зогсоолоо Үзсэн   1054 2016-03-01
  • Өнгөт инээд Онигоонууд 2 хэсэг Үзсэн   9098 2014-07-16
  • Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээ Үзсэн   927 2020-11-06
  • Гэмт хэрэг#3 Чөтгөр ч жигшмээр аймшигт гажиг алуурчин. Саарал хүн хочит эр Үзсэн   1041 2019-05-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.