|

Марко Поло киноны албан ёсны нээлт Улаанбаатар хотод болно

Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл "Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 26-нд Хүннү кино театрт болох гэж байна. Уг арга хэмжээнд Марко Поло кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулна. Албан ёсны нээлтийн ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид урилгаар оролцох бөгөөд бүх зочид улаан хивсэн дээгүүр алхана.  

Киноны зохиогчийн болон өргөн нэвтрүүлгээр цацах эрхийг нь эзэмшдэг Нетфликс компани нь тус киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д эрхийг олгож, жүжигчин Б. Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн Netflix компанийн бүтээсэн 10 ангит киноны шуугиан үргэлжилсээр байна. Нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон уг цуврал кино нь төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр шийдээд байгаа билээ. Энэ цувралд 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглохоор төлөвлөж байна. Үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр Арвайн Үндэс, Скай Лоунж болон Юник Дизайн компаниуд ивээн тэтгэж, олны хүртээл болгож байна. 

 

5178
  • Өвөө ч үзүүлж өгч байна даа Үзсэн   1285 2015-09-10
  • Үзэгээ нэг ч таслалгүйгээр тойрог зурангаа уран зураг зурж байна Үзсэн   4014 2014-08-01
  • Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх Үзсэн   744 2022-06-07
  • Хүн нохой хоёрын зодоон Үзсэн   1948 2014-11-28
  • Мууранд ийм их хайртай байх гэж Үзсэн   1180 2015-08-21
  • Тогоочийн клуб нэвтрүүлэг Үзсэн   1232 2015-01-05
  • Эрчүүдийн айдас хүйдэс Үзсэн   861 2019-05-09
  • Зэвүүн яриа - Suld spinning-ийн захирал Сүлд оролцлоо Үзсэн   1350 2017-08-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.