|

Харь нутагт орхигдсон монгол хүү

Оросын "Жди меня” нэвтрүүлэгт оролцсон Монгол нутагт төрж өссөн нэгэн хүүгийн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Одбаяр гэх энэ хүүг Оросод ээж нь орхиод явсан юм.  Энэхүү нэвтрүүлгийг үзсэн ASIARUSSIA.ru сайтын сэтгүүлч Майдар Сосорбарам уг хэргийг онцолж Одбаяр хүүгийн түүхийг сөхсөн аж.   

Одбаяр хүү 1997 оны зун ээжтэйгээ Орос руу явсан байна. 1999 онд ээж нь Монгол руу яваад ирээгүй гэнэ. Үүнээс хойш Одбаяр хүү ОХУ-ын Новосибирск хотын  хүүхдийн асрамжийн төвд амьдрах болжээ. Одбаяр монгол хэлээ мартсан хэдий ч өөрийн аав, охин дүү болон эмээгээ үргэлж санаж амьдарсанаа нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн юм.

Нэвтрүүлгийн үеэр хүү өөрийгөө Хонхор гэх газар амьдарч байсан хэмээн ярьсан ба үнэн хэрэгтээ энэхүү газар нь Тэрэлж байсан гэнэ. Монголын Элчин сайдын яамныхны тусламжтайгаар нэвтрүүлгийн хамт олон түүний гэр бүл  аав, охин дүүг олжээ. Тэд Москвад хүүтэйгээ уулзсан аж.

Сэтгүүлч Майдар Сосорбарамын хэлснээр Монголын эрх баригчид 2006 онд гарсан энэхүү үйл явдалд огт ач холбогдол өгөөгүйг шүүмжлэн нэгэн иргэн нь харийн оронд өнчрөн байсан явдлыг анзааралгүй өнгөрсөн нь гутамшигтай байдал хэмээсэн юм.

Түүнчлэн сэтгүүлчийн хэлснээр уг сайтын нэгэн уншигч сайн санаатан нэвтрүүлэгт оролцсон Монгол хүү Одбаярын сургийг гаргасан гэв. Одоогийн байдлаар Одбаяр Новосибирск хотноо эхнэр, охиныхоо хамтаар амьдарч байгаа гэнэ. Энэхүү нэвтрүүлгийн дараа түүнд эх орондоо эргэж ирэх нөхцөл бололцоо байгаагүй аж. Бичлэгт гарсанчлан Монголд амьдарч байгаа түүний эцэг, охин дүү нар нь мөн санхүүгийн бололцоогүйн улмаас тэрбээр одоо хэр Оросод амьдарч байгаа юм байна.
 
7830
  • "Таван Богд"-ын Ц.Баатарсайханы эхнэр банкны дээрмийг эхлүүлсэн... Үзсэн   1172 2016-11-22
  • Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ Үзсэн   1685 2014-11-21
  • Наран - ”Сэтгэлийн хүч” Үзсэн   933 2019-01-29
  • ”Хайрын дуу” клиптэй болжээ Үзсэн   2008 2014-07-31
  • Хүчин хийсэн лалраа хүртэл төрийн албанд байлгасаар байж... Үзсэн   1119 2017-11-07
  • Sneeze Blocker буюу "Найтаалаа юу чи?" Үзсэн   929 2015-07-29
  • Бугуйвч сүлжэе Үзсэн   1662 2015-07-02
  • Өгзөг Баярмаагийн ээлжилт тэсрэлт Үзсэн   8155 2018-06-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.