|

"Царцаа"-гүй сонгууль явуулах уриалгаас Х.Баттулга өөрөө татгалзаж байжээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, АН есөн суудалтай болж, намынх нь удирдлага, лидерүүдийн дийлэнхи нь ялагдсан билээ.Үүнд хамгийн их бухимдаж, түүнийгээ ч нуухгүй байгаа хүн бол МоАХ-ы дарга Х.Баттулга. Тэрээр сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, "царцаа" буюу  Баянхонгор аймагт шилжилт хөдөлгөөн хийлгэн ирж, саналаа өгсөн иргэдийн асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад буй.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Л.Элдэв-Очир, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга нар аль аль нь л өөрсдийн хэмжээнд "царцаа" авчирсан гэх бөгөөд сонгуулийн дүн гарахад цөөн саналаар Л.Элдэв-Очир ялсан аж.
 
Иймээс Х.Баттулгын шаардлага ямар ч утгагүй гэх бөгөөд тэр бүү хэл  "Царцаа"-гүй сонгууль явуулах уриалгыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Л.Элдэв-Очир гаргасан ч Х.Баттулга өөрөө хүлээж аваагүй аж. Мөн Баянхонгорын иргэдийн өмнө нээлттэй мэтгэлцэх уриалгыг ч Х.Баттулга : " Жижиг цолтой хүн нь том цолтой бөхөө амладаггүй юм" гэх мэтээр ихэрхэн няцаажээ.
 
Л.Элдэв-Очирын : " Царцааны нүүдэл гэдэг ажиллагааг АН-ынхан явуулж байгаа. Хотоос маш олон компанийхаа хүмүүсийг авчирч байгаа. Галуут суманд гэхэд л 300 хүн ирсэн...
Х.Баттулга өөрийнхөө царцааны нүүдлийг надад нялзаах гэж байна. Би Эрдэнэцогтын ард түмнээр гэрч болгон, энэ мэдэгдлийг хийж байна. Би уриалга гаргая, 9-р тойрогт нэг ч сонгогчийн үнэмлэхээр шилжин ирсэн хүнийг санал өгүүлэхгүй байя. Хоёулаа шударгаар өрсөлдье" гэсэн уриалга  ийн баримт болон үлджээ.
 
Э.Мягмардорж
1264
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.