|

О.Магнай "сонгуулийн сурталчилгаа"-гаа нүүрс тараалтаар үргэлжлүүлэв

Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа сонгуулийн хуулиар бол УИХ-ын сонгууль болохоос 6 сарын өмнө тойрогт хандан элдэв олон нийтийн арга хэмжээ зохион багйуулах, санал асуулга явуулах, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Энэ хуулийн хугацаа 2016 оны 1 сарын 1-ээс эхлэнэ.

Тэгвэл 2016 оны УИх-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн зарим нөхдүүд аль хэдийнэ нэрээ дэвшүүлэхээр сонгосон тойрогтоо "ажиллаад” эхлэсэн байна. Тэдний нэг болАН-ын ҮЗХ-ны гишүүн , ШӨХТГ-ын дарга асан О.Магнай юм. Тэрбээр нийслэлийн СХД-д "Дэм дэмэндээ” аян нэрээр "сонгуулийн сурталчилгаа”-гаа хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. "Дэм дэмэндээ аян"-ыг СХД-т хэрэгжүүлж байгаа О.Магнай өмнө нь тус дүүргийн иргэдэд хувцас тарааж байсан бол энэ удаад нүүрс тараажээ. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд нүүрс бол хамгийн хэрэгцээтэй зүйлийн нэг.

Харамсалтай нь Л.Магнайгийн нүүрс тараасан үйл ажиллагаа нь ямарч зохион байгуулалтгүй байсны улмаас тараасан нүүрсийг хүч чадалтай залуус  булаацалдан авч, шуудай нүүрсний төлөө тэд өөр хоорондоо зодоон цохион үүсгэх дээрээ тулжээ.

Дашрамд сонирхуулахад О.Магнайгийн хувьд АНУ-ын "Ардчилалын бэхжүүлэгч сан"-гаас сар бүр 50-60 мянган ам.долларын цалин авдаг тухайгаа нэлээд дээхнэ нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо хүлээн зөвшөөрч байсан. Уг сан нь Киргиз, Украин зэрэг газруудад "өнгөт хувьсгал" хийж байсан гэдэг. Магадгүй үүнийг харсан зарим хүмүүс О.Магнай бол АНУ-аас Монголд "улс төрийн хувьсгал" хийхэд зориуд бэлтгэгдсэн хүн гэж хардах юм билээ.

Ямартай ч манай улсад сар бүр ийм хэмжээний цалин авдаг хүн байхгүй. Нэгэнт ийм их хэмжээний мөнгийг сонгуульд зарцуулан, ядуу буурай амьдралтай ард иргэдийн саналыг гутал хувцас, түлээ нүүрсээр дамжуулан худалдан авч, сонгуульд ялан улс төрч болох амархан гэж О.Магнай бодож байгаа юм болов уу гэж таамаглах хүмүүс олон байна.

О.Магнайгийн нүүрс тараасан үйл явдлын бичлэгийг хүргэе

 

1321
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.