Арван мянган цэргийг төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах тухай саналыг УИХ-ын гишүүн Х.Баттулга гаргаж, парламентын спикер З.Энхболд дуу нэгтэй дэмжээд байгаа.

Цэргүүдээр төмөр зам бариулах энэ асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийлсээр байгаа бөгөөд хотын дарга ч үүнээс хоцорсонгүй.

Э.Бат-Үүл дарга цэргүүдийг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа "Сталин, Гитлерийн сүнсийг Х.Баттулга босгож ирж байна” хэмээн жишээ татаж хатуухан байр суурь илэрхийллээ. Х.Баттулгыг ийм коммунист гэж би яаж мэдэх юм бэ хэмээн тэрээр дуу алдсан юм.