|

20 жилийн тэртээх цор ганц хүрэл медаль

1996 оны Атлантагийн олимпод Монголын төрийн далбаа ганц удаа мандсан нь долдугаар сарын 26-ны өдөр.

20 жилийн өмнөх Атлантагийн олимпод 17 тамирчин оролцож нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугчаар Д.Сумьяабазар жагссан юм. Буудлага, бокс, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт, хүндийг өргөлтийн төрөлд хүч сорьсноос жүдо бөхийн 60кг-д Доржпаламын Нармандах хүрэл медаль хүртэж байсан тэр өдөр өнөөдөр тохиож байна.

Д.Нармандах гавьяат эхний тойрогт Пуэрто-Рикогийн Мендесийг 03:49 секундэд цэвэр, дараа нь Их Британийн Донахьюг суйлах буюу кокогоор ялж гуравдугаар тойрогт Узбекстаны Мухтаровыг 1:12 секундэд цэвэр ялжээ. Хагас шигшээд Японы Тадахиро Номурад 1:54 секундэд цэвэр ялагджээ.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Багировыг 2:40 секундэд цэвэр ялснаар Монголын багийн ганц медалийг эх орондоо авчирсан юм. Д.Нармандахыг ялсан Японы Тадахиро Номура жиндээ түрүүлсэн билээ.

Д.Нармандах гавьяат "1996 онд олимпийн эрх авч эх орноо төлөөлж зуны спортын XXVI наадмын медалийн тавцанд зогсч Монголын ард түмнээ баярлуулж байсан юм. Эрдэнэтээс төрсөн анхны олимпийн медальтан болсон амжилтаараа бахархаж, омогшиж явдаг. Алтан олимп буюу 100 жилийн ой олимпийн наадмаас медаль хүртснээрээ бас их билэгшээдэг" хэмээн дурсан ярьдаг.

20 жилийн тэртээх гайхалтай ялалтын агшинг эргэн сануулъя.

 

 

 У.Бадамцэцэг 

 


1310
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.