|

Д.Сумъяа "Мастерс"-т гурван жил дараалан түрүүллээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" энэ сарын 27-29-нд Мексик улсын Гуадалахара хотод боллоо. Энэхүү тэмцээнээс цор ганц алтан медалийг эх орондоо авчирсан жүдоч бол Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа байлаа.

Түүний хувьд 2013, 2015, 2016 он дараалан дэлхийн шилдгүүдийн тулаан "Мастерс"-т түрүүлсэн анхны Монгол жүдоч боллоо.  66кг-ын шилдэг бөх ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа "Мастерс"-т хоёр дараалан түрүүлж байсан удаатай.

Дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр жингээ толгойлон эхний тойрогтоо хийлсэн. Улмаар 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Голландын жүдоч Санне Венхагентэй таарч 1:23 секундэд цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө энэ сарын эхээр Бакугийн Их дуулгад шөвгөрсөн Их Британийн Некода Смит Дэвистэй барилдлаа. Барилдааны үндсэн цагт хоёр, хоёр торгуультай дуусч нэмэлт цаг эхлээд 40 секундэд Д.Сумъяа вазари үнэлгээ авч чадсан юм. Хагас шигшээд Тайванийн жүдоч Чен Лин Ленийг мөн л вазари үнэлгээгээр ялж шигшээд шалгарсан.

Аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга Францын Хелена Ресевүтэй таарч хожлын харьцаагаа тав болголоо. Өмнө нь таван удаа таарч барилдахад манай бөх нэг ялагдаж, дөрөв ялж байсан юм.

 

1375
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.