|

Албани эр өвчтөнүүдийг амьдаар нь шатаалаа \бичлэг 16+\

Дэлхийн өнцөг булан бүрд аймшигт хэрэг гарах болжээ. Өчигдөрхөн 19 настай япон залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмнэлэгт нэвтрэн 20 гаруй хүнийг хутгалж хөнөөн 40 гаруйг н шархдуулсан. Энэ үйлдлээ дэлхий ертөнцийг эрэмдэг зэрэмдэгүүдээс цэвэрлэх гэсэн хэмээн мэдүүлсэн гэнэ. Тэгвэл Европын тайван аюулгүй гэгддэг Албани улсад бас нэгэн сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарчээ. Нийслэл Тиран хотын  "Spitalin amerikan” эмнэлгийн 57 настай эр эмчилгээний үеэр өвчтөнүүдийг амьдаар нь шатаажээ. Тухайн үед эмчилгээний өрөөнд дөрвөн өвчтөн болон гэмт этгээдээс гадна бас нэгэн эмч эмчилгээ хийж байна. Эмчилгээ эхлэх үед нэгэн эр цүнхнээсээ шилтэй галд өртөмхий шингэн гарган өвчтөн лүү цацсан байна. Нөгөө эмч нь үүнийг хараад зогсоох гэсэн боловч амжсангүй. Гэмт этгээд асаагуур гарган шидсэнээр эмчилгээний өрөө бүхэлдээ галд автжээ. Аймшигт хэргийн улмаас хоёр хүн амиа алдсаны нэг нь хэрэг үйлдсэн эмч гэнэ. Мөн хоёр хүн маш ноцтой түлэгдэж гэмтжээ. Гэмт этгээд ямар шалтгаанаар ийм аймшигт хэрэг өдүүлснийг одоогоор тогтоогоогүй байна.
 

1501
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.