|

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завханчуудын саналыг 592 сая төгрөгөөр худалдан авсан уу

УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа Завханы 1900 сонгогчийн саналыг худалдаж авахад 592 сая төгрөг зарцуулсан баримт бичлэгээр нотлогджээ. Түүний "Мөлхөө гэж 1900 амьтанд 592 сая төгрөг өгөх юм байна. Дундажлаад өгье” гэсэн агуулга бүхий яриа бичлэг шүүх, цагдаагийн байгууллагад очсон байна. Энэ бичлэгийг шударга иргэд зохих байгууллагад нь өгснөөс гадна мөнгө авсан олон иргэн нотлох баримтыг гэрчилж байгаа гэв. Үүнээс харахад Завханчуудын нэг хэсэг нь саналаа худалдаж, олонхийн сонголтыг З.Нарантуяа өөрийн дураар луйвардсан нь тодорхой боллоо. Бас төрийн албанд насаараа зүтгэсэн З.Нарантуяагийн гэр бүл сонгогчдын саналыг худалдаж авах энэ их хэмжээний хөрөнгийг хаанаас олсныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа сурагтай.

Түүний нөхөр Д.Баяндүүрэн Сонгуулийн Ерөнхий хороонд албаны даргаар ажилладаг юм. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь нотлох баримттай, гэрчтэй, мөн сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн З.Нарантуяагийн энэ хэргийг шүүх, цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэх нь олон нийтийн сонирхлыг татаж байгаа юм. 

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

1445
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.