|

О.Ганбат, Л.Эрдэнчимэг, Г.Баярсайхан нарт хариуцлага тооцуулъя

2016 он сонгуулийн жил. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүдийн чих зөөлөрч, гэнэт олон ажлуудыг хийдэг. Хэдхэн хоногийн дараа 2016 он гарах гэж байгаа болохоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа нэрээр битон, нэгж, нүүрс тараагаад эхэлсэн байна.

Тодруулбал УИХ-ын гишүүн О.Ганбат битон будаа, Л.Эрдэнэчимэг нэг, Г.Баярсайхан нүүрс тарааж байна. Хамгийн сүүлд л гэхэд Г.Баярсайхан "50-н тор”-оор нүүрс тараав.

 

 

 

Тэднээс гадна УИХ-ын гишүүн болохыг хүсэгчид сжрталчилгаагаа эхлүүлээд байна. Тухайлбал Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намынхаа мөрийн хөтөлбөрийг тайлбарласан сурталчилгаа зурагтаар гарч байсан. О.Магнай хувцас тарааж байгаа сурталчилгаа мөн л цахим ертөнцөөр тарсан.

Уг нь сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу санал хураалтаас 45 хоногийн өмнөөс албан ёсоор эхэлдэг. Тэгтэл УИХ-ын гишүүд нь гишүүн болохыг хүсэгчидтэйгээ хамт сонгуулийн сурталчилгаа эхлүүлсэн нь Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн

35.1 Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.

35.15.1 сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн 1301 дүгээр зүйл.Сонгууль болон ард нийтийн санал асуулгад хууль бусаар илүү санал өгөх гэсэ заалтыг зөрчсөн байдаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн 1301.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хэдийгээр сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа мэт харагдаж байгаа ч агуулга нь сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх, эд материалаар өөртөө татах гэсэн обектив шинжийг агуулж байгаа юм.

Тиймээс сонгуулийн сурталчилгааг цагт нь эхлүүлэхэд хуулийн байгууллагууд нь анхаарна биз ээ...

А.Баярмаа

dorgio.mn

1752
  • Үл мэдэгдэх биетүүдийн гавал бүхий #Аненербе-н хайрцаг олджээ Үзсэн   1040 2016-12-09
  • Шинэ дуу "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   1222 2017-05-08
  • Г.Мэнд-Амар (УКА- Маргаашийн нар луу хамт аялах уу?) Үзсэн   1059 2017-06-05
  • Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ Үзсэн   840 2021-02-25
  • Сахилгагүй 2 шүү Үзсэн   1139 2018-02-13
  • Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино Үзсэн   4816 2016-09-25
  • “Ийгл” ТВ-ийн тоймч Ш.Гантулгыг үзэл бодлоор нь хавчин эфирээр гарахыг хорьсон Үзсэн   1713 2014-11-26
  • ”Хүн мод” уран сайхны киноны дуу Үзсэн   967 2018-01-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.