|

Дүрвэгсдийн амийг аварсан Сири охин АЛТЫН төлөө өрсөлдөнө

Рио 2016 олимпт оролцож буй тамирчин бүрийн амьдралын замнал, их спортын түүх өөр өөрийн гэсэн өнгө аястай. Харин Сирийн дүрвэгч Юсра Мардини тэдний дундаас онцгой нэгэн юм.

Дүрвэгсэд гэдэг энгийн л хүмүүс

- Юсра Мардини

Юсра Мардини өмнө нь өөрийнхөө болоод бусдын амь насыг аврахын тулд гурван цаг сэлж байсан бол одоо АЛТАН медалийн төлөө, алдарт "Цагаачдын баг”-ийн нэрийн өмнөөс Риод сэлж байна.

Өдгөө 18 настай Юсра Сирийн дүрвэгсдийг суулгасан завин дээрх хүмүүсийн амийг аварсан гавьяатай. Эгейн тэнгист живэх байсан завин дээр Юсра болон түүний дүү нийлсэн 20 хүн сууж явжээ.

Ердөө зургаан хүн суух зориулалттай завин дээр 20 хүн суусан байсан учраас завины хөдөлгүүр Грек хүрэхээс өмнө ажиллахгүй болсон аж. Ингээд Юсра охин дүүгийнхээ хамт өөр бусад хэдэн сэлж чаддаг хүмүүстэй цуг тэнгис рүү үсрэн орж, бүтэн гурван цаг сэлж байж Грекийн эрэгт хүрчээ.


Одоо охин Берлинд амьдарч байна. Үүгээр зогсохгүй Риогийн олимпт эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд өрсөлдөх гэж байгаа бөгөөд арван гишүүнтэй "Цагаачдын баг”-ийн гишүүн юм.

Цагаачдын багт Өмнөд Суданы таван гүйлтийн тамирчин, Люксенбургт амьдарч байгаа Этиопын марафон гүйгч, Конгогийн хоёр жүдоч, өөр нэгэн Сирийн усанд сэлэлтийн тамирчин Рами Анис нар багтжээ.

Мардини хэвлэлийн хурлын үеэр "Дүрвэгсэд гэдэг энгийн л хүмүүс. Эх оронтой, гэвч өөрийн хүслээр бус мөрөөдлийнхөө төлөө, амьд үлдэхийн төлөө төрсөн нутгаа орхин гарсан хүмүүс гэдгийг дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Тэрээр Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 11-ний 01:02 цагаас эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн урьдчилсан шатны тэмцээнд оролцох юм.

1228
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.