|

Цагаан эмэгтэйчүүдийг хүчиндэхгүй байхыг Европын орнууд одоо цагаачдаас гуйж байна

Дүрвэгсэд, цагаачдын давалгаа Европ тивийг нөмрөн авсан талаар манай сайт нэг бус удаа мэдээлж байсан. Харин сүүлийн үед бас нэг асуудал урган гарч ирсний улмаас Европ тив одоо цагаан эмэгтэйчүүдийг хүчиндэхгүй байхыг цагаачдаас гуйж байна.

Европын цагаачлалын асуудал хариуцсан төрийн бус байгууллагууд саяхнаас "Цагаачдад бэлгийн амьдралын хэм хэмжээний талаар ухуулан таниулах" гэсэн өвөрмөц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цагаачдад хандан "Европт эмэгтэй хүнийг хүчиндэж болохгүй хуультай, үүний төлөө шоронд хорьдог. Энэ тивд эр ба эм хүн тэгш эрхтэй. Охид бүсгүйчүүдийг харж болох ч тэд өөрсдөө зөвшөөрөөгүй бол тэдэнд хүрч, шүргэж ч болохгүй" хэмээн уриалж байна.

Түүнчлэн "Гомочууд, ижил хүйстнүүдийг зодож цохиж болохгүй, алж бүр болохгүй" хэмээн цагаачдад ухуулан сурталчилж байгаа аж.

Тэр бүү хэл Европын холбооны орнуудын эрчүүд "Эдгээр цагаачдын бэлгийн асуудлыг мэс заслын аргаар шийдэх хэрэгтэй. Тэд бол хүчирхийлэгчид. Ийм бүдүүлэг этгээдүүдэд үнэгүй хоол унд, төлбөргүй орон байр өгч, хувцас хунар бэлэглэн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл тэдэнд энэ бүхэн багадаад одоо секс шаардаж байгаа нь арай дэндлээ" гэж мэдэгджээ.

Энэ ч аргагүй, яагаад гэвэл, Сирийн нэгэн цагаачийн ярилцлага "Youtube" дээр шуугиан тарьж байна. "Би болон миний найз нар Европт ирсний дараа сексийн дутагдалд орсон. So much problem here - balls is very big! Эмнэлэгт ийм шалтгаанаар ирчихээд байна" гэж цагаач эр ярихын зэрэгцээ салтаа руугаа зааж биетээр үзүүлжээ. Хачирхалтай нь, эмч "Яаралтай эм хүн ол, эсвэл өөр ямар нэг аргаар энэ асуудлаа шийд" гэж лалын энэ цагаачид хэлсэн юм байх. Иймээс Европын төрийн бус байгууллагууд урьж авч ирсэн цагаачдынхаа бэлгийн боловсролыг дээшлүүлэхэд ихэд анхаарч эхэллээ.

Харин европ эрчүүдийн тухайд тэд өөрсдөө охид, бүсгүйчүүдээ хамгаалах бодолгүй байгаа бөгөөд цагдаа, хүчний байгууллагынханы ажил гэцгээж байна.
 
1248
  • “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр Ким Чен Уныг элэглэв Үзсэн   2100 2015-01-13
  • Адтай жаалууд @ adtai jaaluud Үзсэн   12804 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу Трансжендер мисс Б.Солонго Үзсэн   1534 2017-03-17
  • Догь эр вэ Үзсэн   635 2018-12-07
  • Амттан бэлдэх амархан арга Үзсэн   1295 2015-06-19
  • "Got talent" шоуны хамгийн дуулиантай 5 үзүүлбэр /Бичлэг/ Үзсэн   1934 2015-04-24
  • ЗҮРХНИЙХЭЭ ҮГИЙГ СОНС /СУРГАМЖИЛТ ӨГҮҮЛЛЭГ/ Үзсэн   1533 2017-04-04
  • Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу Үзсэн   786 2016-01-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-01-02
    • Бичсэн: Barnypok
    mnmRJI http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com