|

РИО2016: Барууныхны гайхшралыг төрүүлсэн БУМБА хэмээх эмчилгээ

Риогийн олимпийн сонин хачин их. Ялангуяа дорнын ард түмний хувьд энгийн л зүйл тэдний хувьд бүр ч сонин. АНУ-ын тамирчин, олимпийн аварга Майкл Фелпс тэргүүтэй тамирчдын нуруун дээрх дугариг хэлбэртэй "улаан толбо” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн голлох сэдэв болжээ.

Гэхдээ бумбаны үйлчилгээг шинжлэх ухаанаар баталсан баталгаа тун хомс байдаг 

АНУ-ын усанд сэлэлт, гимнастикийн тамирчид бэлтгэл сургуулилтын үеэрх гэмтэл бэртлээ эдгээх, өвчнөө намдаах зорилгоор дорнын уламжлалт бумба тавих эмчилгээг хийлгэсэн аж.

BBC, The Guardian, Reuters тэргүүтэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бумба гэж юу болох, яагаад тамирчид бумбаны эмчилгээ хийлгэсэн талаар нийтлэх болжээ. Майкл Фелпс анх гэрэл зурагчдын дуранд өртсөнөөр ийнхүү олны анхаарлыг татсан юм.

Сонирхолтой нь Оросын телевиз Майкл Фелпсийг бумба тавиулсанд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд 4х100 метрийн сэлэлтэд бүх тамирчдыг ардаа орхисон Фелпсийг сэргээш хэрэглэсэн гэж үзэж байна гэсэн юм.


Учир нь бумба цусны эргэлт сайжруулж, булчингийн өвчин намдаах үйлчилгээтэй бөгөөд энэ нь мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодистой ижил үйлчилгээтэй байна гэжээ.

Гэхдээ бумбаны үйлчилгээг шинжлэх ухаанаар баталсан баталгаа тун хомс байдаг бөгөөд ОХУ-ын тамирчид олимпт сэргээшийн асуудлаас болоод тун цөөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Сэтгүүлч А.Ихсанаа 

1580
  • Зейн Малик экс найз бүсгүйдээ дуу зориулав Үзсэн   1045 2018-04-17
  • Энэ одоо юу вэ Үзсэн   1648 2015-03-19
  • Нью - Йоркийн метроны од бяцхан охин Үзсэн   1092 2014-12-17
  • Дэлхийн хүмүүс Дональд Трампын талаар юу гэж бодож байна вэ? Үзсэн   1067 2018-01-11
  • "Цензургүй яриа" нэвтрүүлэг УИХ-н гишүүн Н.Номтойбаяр Үзсэн   2641 2014-07-15
  • "Indian smile" Энэтхэг ресторан Үзсэн   2516 2015-01-14
  • Сайн найзууд цагаа олж гарч ирнэ гэж энэ байх даа Үзсэн   1091 2016-02-03
  • Shildeg ungu Arhichin Hoshin shog Үзсэн   4913 2014-07-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.