|

Англи ээжийн үйлдэл дэлхийг цочирдууллаа

Хүүхэд гэдэг хосуудад бурхнаас заяасан хамгийн үнэ цэнэтэй бэлэг байдаг билээ. Тэр ч үүднээсээ хүүхдийг ямар хүн болж, хэрхэн төлөвшихөд эцэг, эхийн олгосон хүмүүжил юу юунаас илүү чухал нөлөө үзүүлдгээс гадна тэдний гарт л үр хүүхдийнх нь ирээдүй байдаг шүү дээ. Тэгвэл нэгэн Англи ээжийн хүүхдийнхөө төлөө гаргасан шийдвэр нь олон хүмүүсийг гайхшралд оруулаад байгаа юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Англи ээжийн үйлдэл дэлхийг цочирдууллаа
 

 

1

 

2004.12.09-ний өдөр Селли Жонес (Sally Jones) өөрийн хүү Жое Диксон (Joe Dixon)-ийг өлгийдөн авчээ. Селли Жонес 2013 онд хүүгээ 9 настай байхад нь Сири улсыг зорьсон бөгөөд тэдний Турк улс руу хийхээр явсан аялал хэний ч санаанд оромгүйгээр орвонгоороо эргэсэн байна. 

 

2

 

Өнөөдөр түүний хүү болох Жое Диксон алан хядагчдийн нэг болсон бөгөөд олзлогдогсдын нэгийг хөнөөхөөр буу тулгаад зогосож байгаа энэ явдал олон хүмүүсийг цочролд оруулаад байгаа юм. Энэ тухай хамгийн анх дэлхийн томоохон эх сурвалжуудын нэг болох "The Mail" мэдээллэсэн бөгөөд энэ явдалд дэлхий нийт түүний ээжийг маш ихээр буруутгаж байгаа юм. 

 

3

 

Селли Жонес-ийн хүүхдээ алан хядагч болгоход хүргэсэн уг үйлдлийг түүний хамаатан саднаас авахууд найз нөхөд нь хүртэл гайхаж байгаагаа хэлсэн байна. Хүүг найз нөхөдтэйгээ тоглож, эмээтэйгээ ч уулзаагүй байхад нь Сири рүү авч явжээ. Хүүгийн эмээ хэлэхдээ "Түүнийг би хүүхдээ буу бариулаад, хүний толгойнд сум зоолгох гээд зогсоож байна хэмээн хэзээ ч бодож байсангүй. Үнэхээр итгэж чадахгүй байна" хэмээсэн аж. 

 

4

 

Дэлхий нийтээрээ хүүг өрөвдөж буй сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. "Ид тоглож, наадаж явах насандаа бусдын амийг бүрэлгээд явж байх ч гэж дээ. Тэр чинь жоохон хүүхэд шүү дээ" хэмээн тэдний ихэнх нь бичиж байгаа аж. Жое Диксон хүүгийн амьдрал 2011 онд Сириийг зорьсноос хойш бүхэлдээ өөрчлөгдөөд байгаа юм.  

 

 

5

 

Тэд Сирь улсаар дамжин Турк руу явах зорилготой байсан бөгөөд Селли Жонес өөрийн шинэ нөхөр болох Жихади Жунаид Хуссаин (Jihadi Junaid Hussain)-тай уулзахаар явсан аж. Хосууд тэнд амьдрахаар төлөвлөж байсан бөгөөд Селли Жонес өөрийн нэрээ хүртэл Сакинах Хуссаин (Sakinah Hussain) болгож, хүүгийнхийгээ Хамза (Hamza) болгон өөрчлөөд байсан юм. Гэвч харамсалтай нь түүний нөхөр "ISIS" Буюу Дэлхийн алан хядагчдын бүлгэмийн гишүүн байсан учраас АНУ-ын цэргүүдэд харамсалтайгаар амиа алджээ.

 

6

 

Энэ явдлын дараачаар Селли Жонес нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн "ISIS"-т элсэн орсон байна. Селли Жонес-ийн гэр бүлийн хувьд аав нь багад нь амиа хорлож байсан бол ээж нь хожим хувийн компанийн эзэнтэй гэр бүл болж байжээ. Хэцүүхэн амьдралыг туулж ирсэн бүсгүй 16 настайгаасаа сургуулиа орхиж, Католик болон Есүсийн сүмүүдэд ажиллаж байжээ. Удалгүй өөрийн экс нөхөр болох хүүгийнхээ төрсөн эцэг Жонатан Уилкинсон (Jonathan Wilkinson)-той учирсан байна. Тэд багагүй хугацаанд хамтран амьдарсны эцэст нөхөр нь өвчний улмаас өөд болжээ. Энэхүү учир битүүлэг амьдралын эцэст түүнийг энэ замыг сонгосон байх хэмээн хүмүүс үзэж байгаа юм. 

 

7

 

Тэрээр одоо "ISIS"-ийн тухай мэдээллүүд болон тэдний гаргасан мэдэгдлүүдийг энд тэндэхийн сайтууд болон олон нийтийн сүлжээгээр бичиж, дэлхий нийтэд хүргэдэг ажил хийдэг бөгөөд өөрийнхөө нэрийг "Skya, Kentish witch", "E.V.I.L" зэргээр нууцлан мэдээллээ олонд хүргэдэг байна. Экс нөхрөө бурхан болсны дараачаар түүнийг нэг л сонин гэртээ байнга байдаг болж, гадуур гарахаа ч больсон хэмээн хөршүүд нь хэлж байсан юм. Энэ нь түүнийг алан хядагч нөхөртэйгээ эрт танилцаж, Их Британид байхаасаа л алан хядагчдын үйл ажиллагааг дэмжин ажилдаг байсан гэсэн сэжгийг төрүүлээд байгаа юм. 

 

8

 

Тэднийг Сири явснаас хойш тэдэнтэй огтхон ч холбогдож чадаагүй гэр бүлийнхэн нь ихэд гайхаж байтал эмээрүүгээ ач хүү нь болох Жое Диксон саяхан Сирийн Ракка хотоос залгаж, ярьсан байна. Тэр үед цаана нь буун дуу гарч байсан бөгөөд Диксон эмээ дээ хэлэхдээ "Ээж над шиг олон хүүхдүүдийг супермаркет руу дагуулж явж, гоё амттан авч өгдөг" хэмээн хэлсэн байна.

 

9

 

Үүнээс хойш дахин тэдэнтэй холбоо барьж чадаагүй бөгөөд шинэ нөхрөө бурхан болмогц Селли Иракийн Мосул (Mosul) хот хүүгээ авч явсан ажээ. Харин 5 сарын үед Селли араб хүүхнүүд шиг нүүрээ битүүлэн хувцасласан байсан бөгөөд хүүтэйгээ аз жаргалтай байгаа тухайгаа бичиж, фэйсбүүкт зураг оруулсан байна. 

 

10

 

Охиндоо болон ач хүүдээ маш их санаа зовнин сууж байгаа эмээ нь хэлэхдээ "Тэднийхээ яг хаана, хэрхэн амьдарч байгааг би сайн мэдэхгүй байна. Надад хэцүү байна. Хамгийн гол нь алан хядагчид тэдний минь эсрэг ямар нэгэн зүйл хийчихвий гэхээс айж байна. Миний ач хүү хэдийгээр алан хядагч болсон ч гэлээ, би түүнийгээ хайрласаар л байх болно. Тэднийг минь бурхан ивээг." хэмээн хэлсэн байна. 

 

 
 
 
 

 
 

749
  • Алаг мэлхий наадгайд хожсон хүн тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг Үзсэн   1156 2018-02-15
  • Оросын флотын хөлөг онгоц Адены буланд Сомалийн далайн дээрэмчдийн завийг устгаж байгаа нь Үзсэн   2017 2014-11-27
  • Танд ийм зүйл тохиолдвол яах вэ? Үзсэн   1201 2015-04-02
  • 2011 оны Японд болсон аймшигт цунами Үзсэн   1597 2015-06-23
  • Бейрут хотод ширүүн мөргөлдөөн болов Үзсэн   583 2019-12-16
  • Xтүц - Сүхбаатар Үзсэн   1187 2015-01-07
  • ВИДЕО: Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан жирэмсэн эхээс хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авчээ Үзсэн   818 2016-08-25
  • Бичлэг: Ж.Нарантунгалаг VS М.Гафуроф Үзсэн   899 2015-11-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.