|

Дэлхийн III дайн Сирид эхэлчихэв үү

Сири улсад Дэлхийн III дайн болж байгаа мэт та нарт санагдахгүй байна уу? Бодоод үз дээ, Сирид хэдэн улс орон байлдаж байгаа гээч.

АНУ ба түүний холбоотон 60 орон нийлээд "Исламын улс"-ын эсрэг (!) Сирид байлдаж байна.

Орос улс ба түүнтэй эвссэн Ирак, Ираны арми, мөн Сирийн Засгийн газрын армийн эвсэл одоо "Исламын улс"-ын эсрэг энд байлдаж байгаа.

Сирийн "сөрөг хүчин" гэгдэх исламистууд харин Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг өөрийн газар нутаг дээрээ тулалдаж байна.

Курдууд мөн л "Исламын улс"-ын эсрэг, бас Сирийн "сөрөг хүчин" гэгчийн эсрэг Сирид эр эмээ үзэлцэж байгаа.

Сирийн "сөрөг хүчин"-ий зарим отряд бие даан "Исламын улс"-ын эсрэг сөрөн зогсч байна.

Сирийн "сөрөг хүчин"-ий хэсэг бүлэг отряд өөр хоорондоо тулалдаж байна.

Харин "Исламын улс" террорист бүлэглэл бүгдийн эсрэг Сирид дайн хийж байгаа.

Сонирхуулахад, Сири улсын Алеппо мужид бүгсэн "Исламын улс"-ын алан хядагчдад агаараас цохилт өгөх үеэр "Аль-Кайда"-гийн толгойлогчийг хамсаатнуудынх нь хамт устгажээ. Саудын Арабын алан хядагч Абдул Малик аль-Жазрауи, Мароккогийн террорист Абу Ясир аль-Магреби, мөн "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчдын нэг Санафи ан-Насрыг устгасан гэж Ираны мэдээллийн агентлаг дамжуулав.

Нэмж өгүүлэхэд, алан хядагчид амиа аврахын тулд элдэв арга саам хэрэглэх болжээ. "Исламын улс"-ын террористууд одоо эмэгтэй болж хувцаслан бүр хөхөвч хүртэл зүүсэн яваад баривчлагдсан байна. Салах-Эд-Дин мужийн ууланд баригдсан алан хядагчдыг ийм хувцастай чигээр нь шорон руу илгээсэн гэнэ.

Сирийн иргэний дайн 2011 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилсээр ийнхүү олон улс орон татагдан орлоо. Албан мэдээгээр энэ хугацаанд Сирийн 230 мянга гаруй иргэн амиа алджээ. Мөн 11,5 сая иргэн гэр орноо орхин дүрвэсэн, энэ нь Сири улсын хүн амын бараг тал нь гэсэн үг.




М.Цогзолмаа, www.mnews.mn

 

 

 

 


Амиа золиослогчдыг бэлддэг "Исламын улс"-ын лагерийг оросууд устгаж байгаа нь.

 

 

 

 


Бетон нэвтэлдэг "БЕТАБ-500" бөмбөгөөр оросууд "Исламын улс"-н газар доорх бункерыг бут ниргэжээ.

1523
  • Эгэл ардын дунд орших ардын гоц авъяастан Үзсэн   1618 2015-05-19
  • Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо Үзсэн   827 2019-02-25
  • Europoos.S.com хаягтай Online shop- оос захиалга хийсэн иргэдийн ачаа, бараа гаалийн агуулахад гацсан асуудлаар тодруулга хийж байна... Үзсэн   642 2022-03-24
  • Амьтад толинд өөрийгөө хараад яадаг вэ Үзсэн   1351 2015-06-17
  • Хөлөөрөө толгойгоо 134 удаа цохиж Гиннесийн номд оров Үзсэн   1528 2015-08-17
  • Б.Лхагважав: Оюутолгой төсөлд "Монголын арбитрийн шүүхээр шүүлгэнэ" гэх заалт оруулж болох байсан Үзсэн   1381 2015-04-02
  • Дуучин Заяа "Зөрүүдхэн" минь хэмээх шинэхэн клипэндээ эхнэрээ тоглуулжээ Үзсэн   1006 2018-11-17
  • Үнэхээр сэтгэлийн бэлэг гэдэг агуу шүү. Баярлалаа Үзсэн   1906 2014-08-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.