|

Хүчингийн хэргийн тухай инээд алдан ярьсан мөрдөн байцаагч олны дургүйцлийг төрүүлжээ \бичлэг, зэвүүцэм\

Хүчингийн аймшигт хэргийн тухай айж цочирдсон нэвтрүүлэгч, жигшсэн сурвалжлагч болон инээд алдан ярьсан мөрдөн байцаагч гурав Оросын Челябинск хотын 31tv сувгийн «Агентство чрезвычайных новостей» нэвтрүүлгийн гурван өөр төрх болжээ. Хүчирхийлэгч гэмт этгээд нь бүр гаж донтон байсан гэнэ. Эхлээд нүд нь томорсон нэвтрүүлэгч бузар хэргийх нь тухай мэдээлэл хүргэжээ.

Түүнийг залган болсон явдалд ихэд жигшсэн сурвалжлагч бүсгүй хэргийн газар дээрээс нь мэдээлсэн байна. Сурвалжлагчийн үгээр согтуу гаж донтон авъяас чадвараа гарган нэгэн эмэгтэйн гэрт яаж ийгээд орж чаджээ. Харин цаашид болсон хэргийг нь мөрдөн байцаагч Вячеслав Роп инээд алдан ярьсан нь үзэгчдийг мэл гайхуулжээ.

Ярьсан зүйл нь инээж хөхрөөд байх зүйл биш аж.

-Эмэгтэйг хуурч итгүүлэн гэрт нь орсоны дараа гэмт хэрэгтэн үсдэж аван унагаад толгой руу нь цохьсон. Дараа нь чирч гулдран угаалгын өрөөнд нь оруулсан. Үүний дараа унтлагын өрөөнд хүчээр оруулаад буйдан дээр дарж хүчирхийлсэн-

Өдгөө хүчингийн аймшигт хэргийн тухай инээд алдан ярьдаг мөрдөн байцаагч цахимын од болоод байна.
 

1366
  • DESANT - MARGAASH Үзсэн   1325 2018-08-11
  • Ц.Нямдорж: Эдийн засаг хүнд байхад эрх баригчид бие биенээсээ зугтахаа болимоор юм Үзсэн   1019 2015-12-23
  • Ухаалаг нохойнуудын хөгжилтэй үзүүлбэр Үзсэн   2237 2014-07-29
  • Нохой үнэхээр үнэнч амьтан шүү... Үзсэн   2373 2014-07-28
  • "Pixels" албан ёсны трэйлерээ цацлаа Үзсэн   1477 2015-03-19
  • Бурхан минь энэ эмэгтэйд юу тохиолдох бол Үзсэн   16173 2014-08-01
  • Хэрхэн ДАРАА НЬ ТӨЛДӨГ ШАТАХУУНAA авах вэ? Үзсэн   755 2022-04-14
  • Аваргуудын лигийн шилдэг 10 гоолууд (2016-17) Үзсэн   1326 2017-09-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.