|

"АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД" ШОУНЫ ЯЛАГЧ БЯЦХАН ОХИНЫ ХҮСЭЛ

 

Энэ оны"Авьяаслаг Америкчууд” шоуны ялагчаар 12 настайГрэсс Вандервалтодорчээ. Шоуны ялагч охин шагналын мөнгө болох сая доллараар тохилог, тав тухтай модох байшинтай болохыг хүссэн байна.

Тэрээр хэлэхдээ "Би үгээр хэлэхийн аргагүй баяртай байна. Шагналын мөнгөөрөө өөртөө болон эгчдээ зориулж олсон гүүрээр холбогдсон хоёр талдаа нарийн шаттай модон байшинтай болохыг хүсч байна. Тэгвэл бид цагийг илүү зугаатай хөгжилтэй өнгөрөөж чадна” гэжээ. Мөн охин "Treehouse Masters”буюу модон байшинг бүтээгчид гэх телевизийн шоунд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


12 настай бяцхан авьяастанГрэсс Вандервалдөрвөн настайгаасаа дуулж, хөгжим тоглож эхэлсэн бөгөөдУкулэлэ /Латин Америкийн орнуудын тоглодог дөрвөн утастай жижиг гитар/ түүнийг алдартай болгосон гэнэ. Охин хөгжмийнхөө талаар ярихдаа "Бидний таньдаг Бразил гэр бүл манайд зочилохдоо анх укулэлэг тоглож өгч байсан. Тэр нь надад маш их таалагдсан.

Тоглож байхдаа тэдний гар янзтай харагдаж байсан. Тэгээд энэ хөгжимд дурлаж, 11 насны төрсөн өдрөөрөөукулэлэг авч өгөхийг ээжээсээ хүсэхэд намайг тоглохгүй гэж бодсон учраас тэр зөвшөөрөөгүй. Гэсэн ч би эцэст нь өөрөө мөнгөө цуглуулж хөгжмөө авсан” хэмээжээ.

Бэлтгэсэн: Б.Сэлэнгэ

1188
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.