|

"Арсенал" "Челси"-г бут ниргэв

Английн Премьер лигийн зургаадугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Энэ тойргийн гол тоглолт Арсенал-Челси багуудын дунд өрнөж Арсен Венгер "Их буучид"-ийг удирдаж эхэлсэний 29 жилийн ой дээр Челсиг 3:0 харьцаатай буулгаж авав.  Ингэснээр Арсен Венгерийн цэргүүд дасгалжуулагчдаа 20 жилийн ойн томоохон бэлгийг барьсан байна. Мөн Арсенал 2011 оноос хойш анх удаа лигийн хүрээнд Челсиг буулгаж авсан юм. 

Тоглолтын эхний гоолыг "Арсенал"-ын төлөө 100 дахь тоглолтондоо оролцсон Чили довтлогч Алексис Санчес хийсэн бол Тео Уолкотт, Месут Өзил нар нэг нэг гоол оруулжээ. 

Эх сурвалж: Спортын ертөнц

Мөн Юрген Клоппын удирдсан "Ливерпуль" Энфильд цэнгэлдэх хүрээлэндээ "Халл сити"-г 5:1 харьцаатай буулган авав. /A. Lallana 17', J. Milner 30', 71', S. Mané 36', Philippe Coutinho 52'/

"Улаанууд" гоолын бороо арвин байгаа бөгөөд 2016-2017 оны улирлын эхний найман тоглолтдоо 24 гоол оруулаад байна. Энэ нь  тэдний хувьд 1895-96 оны улирал эхний 8 тоглолтондоо 34 гоолыг оруулж байснаас хойш 121 жилийн дараа үзүүлж буй анхны өндөр үзүүлэлт болжээ.

Испани мэргэжилтэн Пеп Гуадиолагаар удирдуулсан "Манчестер Сити" "Суонси сити"-гийн талбайд зочлон 3:1 харьцаагаар буулган авчээ. Аргентин довтлогч С.Агуеро энэ тоглолтод 2 гоол хийснээр лигийн мэргэн буучдын жагсаалыг тэргүүлж эхэлсэн байна. Мөн Рахим Стерлинг 77 дахь минутад нэг гоол нэмэрлэжээ. Пеп Гуадиола премьер лигийн эхний зургаан тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулж 100% амжилт үзүүлэн 18 оноотой хүснэгтийг тэргүүлсээр байгаа юм.

Жозе Моуриньогийн удирдсан "Манчестер Юнайтед" талбайдаа өнгөрсөн улирлын аваргууд "Лестер"-ийг хүлээн авч ялалт байгуулав. Гурван тоглолтод ялагдан асуудал үүсгээд байсан "Улаан чөтгөрүүд" бүрэлдхүүндээ өөрчлөлт хийн 4:1 харьцаагаар /C. Smalling 22', Mata 37', M. Rashford 40', P. Pogba 42'/ өрсөлдөгчөө буулган авлаа. 

Мөн "Тоттенхэм Хотспур" солонгос легионер Сон Хён Миний хоёр гоолоор "Миддлесборо"-г 2:1 харьцааг хожин хүснэгтийн хоёрт бичигдэв. Зургаадугаар тойрог Борнмут-Уатфордын тоглолтоор өнөөдөр өндөрлөнө.

Ч.Амар 

Эх сурвалж: Спортын ертөнц

 

 

 

 


1093
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.