|

Брюс Лигийн хойд дүр тодорсон уу? Афганы Брюс Ли - Аббас Алидза

Брюс Лигийн хойд дүр тодорсон уу? Афганы Брюс Ли - Аббас АлидзаИтгэхэд бэрх ч үнэн явдал нүүрэн дээр нь бичээстэй болохоор одоо яая гэхэв. Афганистанд Брюс Литэй усны дусал мэт адилхан нэгэн залуу аж төрж байна. Түүнийг Аббас Ализада гэх бөгөөд эдүгээ 20-хон настай ажээ. Аббас нь Брюс Лигийн адил кунг-фуд ч мөн адил амжилт гаргажээ.

Дахин төрөх буюу хойд нас байдаг гэдэг онолд үнэний хувь байдаг байж магадгүй. Юутай ч тэрээр домогт Брюс Литэй үйлийн үргүй адилханы дээр бас кунг-фучин.

 

 

 

Аббас Ализада Кабулд амьдардаг бөгөөд дөнгөж 20 хүрч яваа. Гэхдээ тэрээр кунг-фуд ч мөн адил амжилт гаргаж яваа юм. Харин домогт тамирчинтай эн зэрэгцэх арай л болоогүй нь мэдээж хэрэг.

Аббас өөрөө домогт Брюс Литэй адилхан төрсөндөө маш их бахархадаг ажээ. Тэрээр мөн түүнтэй адилхан дэлхийн аварга болж, дэлхий даяар алдаршин кинонд тоглохыг хүсдэг. Өөрийнхөө ирээдүйг Холливудын жүжигчинээр төсөөлдөг гэнэ.

Афганы Брюс Ли өөрөө бие даан кунг-фу суржээ. Тэрээр үүний тулд их мастерийн видео бичлэгийг л ашигласан гэнэ. Ийм маягаар тэрээр нунчакаар дээд зэргээр тулалдаж суржээ. Учир нь түүний эцэг, эх хүүгээ дугуйланд явуулах ч мөнгөгүй ядуу амьдралтай юм байна. Тэднийх түүнээс гадна есөн хүүхэдтэй өнөр өтгөн гэрбүл юм. Гэхдээ Аббасын аз болоход түүний гадна төрх хийгээд авъяас нь түүнд үнэ хөлсгүй багшлах хүн олоход нь тусалсан гэнэ.

Түүний багшийг Али Кахар гэдэг бөгөөд Афганы Үндэстний Олимпийн хороонд шавийгаа анхааралдаа авахыг хүссэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энэ нь Афганистаны тогтворгүй байдалтай холбоотой юм.

Залуу хүү Кабулын эвдэрч нурсан ордонд бэлтгэлээ хийдэг. Гэвч зорилгодоо үнэнч энэ залуу хэзээ нэг цагт амжилтад хүрэх нь дамжиггүй.

2277
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.