|

Мэтгэлцээн дээр задруулсан нууц нь Клинтоныг “ороож” эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хооронд болсон сүүлчийн халз мэтгэлцээний тухай яриа АНУ-д намжаагүй үргэлжилсээр байна.  Ялангуяа Хиллари Клинтоны хэлсэн тодорхой хэсэг үгс ихээхэн анхаарал татаж байгаа аж.

 

Америкийн тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон цөмийн цохилт өгөхийн тулд улсын ерөнхийлөгчид хэдий хэрийн хугацаа шаардлагатай байдаг талаар ярьсан нь нууц мэдээллийг задруулсанд тооцогдоод байгаа бололтой.

 

АНУ-д 1979 онд тохиолдсон нэг сонин түүх байдаг юм байна: 1979 оны 11-р сарын 9-ний өглөө эрт ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Збигнев Бжезинский Зөвлөлтийн 2000 пуужин АНУ-ын зүг нисч явна гэх мэдээлэл хүлээн авчээ.  Ерөнхийлөгчид энэ талаар мэдэгдэх гурван минутын хугацаа түүнд байсан бөгөөд харин түүнээс мэдээлэл авсан ерөнхийлөгчид шийдвэр гаргах 4 минутын хугацаа л байх ёстой аж.

 

10 онгоц аль хэдийн байлдааны бэлэн байдалд орсон байв. Харин яагаад ч юм, АНУ-ын ерөнхийлөгчийг тэр өглөө хоёр минутын туршид утасдаад сэрээж чадаагүй бөгөөд сүүлийн гуравдах минутад уг түгшүүр худал байсныг Бзежинский мэдсэн гэнэ.

 

Тухайн үед АНУ руу чиглэсэн дайралтын талаар мэдээлдэг программд асуудал үүсч, худал мэдээлэл өгсөн бололтой. Энэхүү явдлын тухай Америкт бүр онигоо хүртэл зохиогдон, ахин 30 секунд л өнгөрсөн бол Вашингтон цөмийн дайныг эхлүүлэх байжээ гэлцсэн аж.

 

АНУ. 2016 оны 10-р сарын 20. Сүүлчийн мэтгэлцээнээс хойш америкчууд инээхтэй манатай болсон байна. Шууд эфирт 70 сая үзэгчдийн өмнө тухайн мэдэгдлийг Хиллари Клинтон албаны түвшинд хийсэн нь хүмүүсийг бараг л шоконд оруулжээ. Ерөнхийлөгчид ердөө л 4-хөн минут шаардагддаг аж...

 

"Цөмийн зэвсгийн тухай асуудал эцсийн дүндээ ерөнхийлөгч тушаал буулгадагт оршино. Тушаал өгөгдсөнөөс хойш гүйцэтгэх хүртэл ердөө л 4-хөн минут. Ийм ч учраас энэхүү аймшигт хариуцлагыг үүрдэг байсан 10 хүн Дональд Трамп-д цөмийн кодыг өгч, цөмийн товчлуур дээр дарах боломжийг олгох ёсгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ” хэмээн Хиллари Клинтон өгүүлсэн байна.

 

Клинтон өрсөлдөгчдөө бүр хүчтэй  цохилт өгөхийг хүссэн хэдий ч эцэстээ үүндээ өөрөө ороогдоод эхэлсэн бололтой. Цөмийн аюулгүй байдлын салбар дахь америк мэргэжилтнүүд стратегийн ач холбогдол бүхий мэдээллийг дэлхий дахинаа цацлаа гэдэгт Клинтоныг буруутгаж байгаа аж. 

 


 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

1170
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.