|

Хоёр удаа хорвоод мэндэлсэн охин

АНУ-д 12 долоо хоногтой ураг байхад нь амийг нь аврах хагалгаа хийхийн тулд эхийн хэвлийгээс нь гаргаж авсан охин хорвоод мэндэллээ хэмээн The Sun сонинд мэдээлсэн байна.

 

Жирэмсний эхэн үед хэт авиагаар оношлоход ургийн биед хавдар байгаа нь илэрчээ. Энэхүү хавдар нь ургийн явцад өсөж томрон, ихэнх тохиолдолд цусны эргэлтийг саатуулан шинээр мэндлэх нярайг эх дотор нь үхэлд хүргэдэг аж.

 

 

Эмч нар болон охины эцэг эх яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болов: ургийг эхийн биеэс салган эрсдэлтэй мэс засал хийх, эсвэл жирэмслэлтийг таслан зогсоох. Охины эцэг эх мэс заслыг сонгожээ.

 

 

Хагалгаа 5 цаг үргэлжлэв:  ургийг эхийн хэвлийгээс гаргаж  хавдрыг нь аваад, буцаагаад түүнийг байршуулсан байна.

 

Жирэмслэлтийн хугацаа гүйцэн охин эрүүл саруул мэндэлсэн хэдий ч төрснөөс нь хойш хэд хоногийн дараа эмч нар хавдрын үлдэгдлийг авахын тулд ахин нэг хагалгаа хийжээ. Одоо охин цоо эрүүл болсон бөгөөд түүний эрүүл мэндэд аюултай зүйл огт үгүй болсон аж. 

 

 

Amazing story of how baby was 'born twice' at Texas hospital

 

 


 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

1166
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.