|

Хүн бүрт өөрийн аврагч-сахиусан тэнгэр байдаг

Орчин үеийн ажиглалтын камерууд болон элдэв камер бүхий төхөөрөмжүүд дээрх бичлэгүүд дээрээс харахад, хүмүүс ямар нэгэн золгүй тохиолдлоос ихэвчлэн найдвартай хамгаалагддаг мэт сэтгэгдэл төрөхөөр аж.

 

Аврагч-сахиусан тэнгэрүүд өөрийн ажлыг бараг л хэдэн мянганы нарийвчлалтай гүйцэтгэдэг бөгөөд зарим тохиолдолд, хэн нэгнийг зайлшгүй үхлээс ид шидийн хүч гэмээр холдуулж зайлуулдаг аж. Түүнийг машины дугуйн дор орохоос хамгаалан "түлхэх”, эсвэл аймшигт осол гарах гэж буй газраас ямар нэг байдлаар "хөөн” холдуулдаг гэнэ.

 

Үүний тод жишээг доорх бичлэгээс харж болно. Нэгэн сурагч хүү замын төмөр хашлага өшиглөн уйдсан байдалтай зогсох аж. Гэнэт түүнийг нэгэн үл үзэгдэгч хүч тэрхүү газраас холдуулж чадав. Түүнийг дөнгөж зайдуу болтол нэгэн машин хар эрчээрээ шуугиж ирэн, яг хүүгийн зогсож байсан хашлагыг мөргөх нь тэр. Бетон баганыг мөргөж зогсоогүй бол сурагч хүү рүү машин шуугин дайрч магадгүй байсан аж.

 

Иймэрхүү тохиолдлууд зам гудамжны ажиглалтын камеруудад ихээхэн бичигдэн үлддэг юм байна. Нэг бичлэг дээр гэхэд, мотоциклтэй хүнийг ачааны машинд дайруулахаас аврагч-сахиусан тэнгэр нь хэрхэн сэргийлж байгаа нь бичигдэн үлдсэн байна. Ослын газраас 20 метр орчимд мотоциклтэйгээ шидэгдсний дараа ачааны тэрэгний бүхээгээс жолооч нь гарч ирээд түүний дайрсан мотоциклтэй хүн хаачив хэмээн гайхаж байсан гэнэ. 

 


1144
  • ОХИН ШИГ ӨСГӨСӨН ХҮҮГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ Үзсэн   852 2019-05-25
  • ”Freezone” болон ”Topline” хамтлагуудын дунд маргаан дэгдэв үү? Үзсэн   968 2018-09-11
  • Мундаг залуус байна гоё сонсогдож байна шүү Үзсэн   950 2016-01-30
  • БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 РЕКЛАМ - 2013 Үзсэн   2825 2014-07-25
  • "Танайд хоноё" Яруу найрагч Ц.Хулан Үзсэн   1752 2016-11-02
  • Б.Бат-Эрдэнэ : Ерөнхий сайд мөнгө мэдэхгүй гэх! 50 тэрбумыг зарсанаа мартсан байна /видео/ Үзсэн   1401 2014-10-31
  • PSY - GENTLEMAN M/V Үзсэн   1966 2014-07-16
  • Өчигдөр шөнө юу болов ? /видео/ Үзсэн   2014 2015-02-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.