|

Бичлэг: АН-ынхан дүүргийн эрхийг гартаа авахын тулд иргэдийг турхирч байна

Орон нутгийн сонгуулийг маргаантай боллоо хэмээн Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт сүр дуулиан бадраав. Тодруулбал, тэд БЗД-т АН-ынхан 22 суудал, МАН 19 суудал авсан боловч сонгуулийн хороо АН-ын зургаан нэр дэвшигчийн нэрийг хасч, иргэдийн сонголтыг луйвардаж байна гэж жагсаал цуглаан зохион байгуулан, замын хөдөлгөөн хааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. 

Энэ талаар Баянзүрх дүүргийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа "Шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчдийг хасчихлаа. Баянзүрх дүүрэгт 22:19-ийн харьцаатай АН ялсан. Тэгэхэд МАН-ын 19 хүнд түр үнэмлэхийг хууль бусаар өгчихсөн байгаа юм. Тойргийн хорооны үндсэн үүрэг сонгууль зохион байгуулах ёстой болохоос биш маргааныг таслах хүмүүс биш” гэж мэдэгдсэн. 

Гэвч бодит байдал дээр МАН биш АН-ынхан өөрсдөө сонгуулийг будлиантуулах гэж оролдсон увайгүй үйлдэл нь олон нийтэд ил болсон юм. Тэд санал хураалт болдог өдөр саналаа өгөөгүй иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авахаар санаархаж байгаа нь илчлэгдэв. Сонгуулийг будлиантууллаа, хууль бус явууллаа хэмээн жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан АН-ынхан өөрсдөө дэндүү увайгүй үйлдэл гаргаж, хууль бус аргаар дүүргийн эрх мэдлийг авахаар санаархаж байжээ. 

Баримтаас дурдвал, БЗД-ийн 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Уламбаярын ухуулагч иргэдийн саналыг ингэж худалдаж авчээ. 

Бичлэг 1 


Залуу: Байна уу

АН: Байна, байна 

Залуу: Сайн байна уу ах, Түрүүний уулзсан 2 банди байна 

АН: Аан тийн за

Залуу: Бид хоёр сонгуулиа өгчихсөн байхгүй юу, манай нэг найз байна аа. Энэ найзыгаа өгүүлээд авч болох уу

АН: Болно, болно. Ахын хоёр дүү хүн олж л байвал болно болно. Белээ авсан уу

Залуу: Харин одоо өгөх гээд. Яаж өгөх юм бол гээд байж байна. 

АН: Юу ингэ. Оронгуут хоёр хүн дугуйл гэж байгаа. Хоёуланг нь биш манай талын АН-ын Уламбаяр гэж байгаа. Тэрийг дугуйлаад л болоо. Тэгээд бел өгнө. Тэгээд ахаасаа 10000 төгрөг аваарай. 

Залуу: Тэгээд хаана уулзах юм

АН: Манай 74 дүгээр байр. Би халдвартын энд явж байна. Энэ утас руу чинь ярина аа за. 

Залуу: Тэгвэл таныг ирэхээр чинь өгдөг юмуу. 

Тэдний увайгүй үйлдэл зөвхөн энэхүү бичлэгээр ч зогсохгүй. 

Бичлэг 2


Залуу: Сайн байна уу ахаа. Би Өгөөмөрт байдаг залуу байгаа юм. Түрүүн манай нэг найз ярьсан гэсэн. 

АН: Аан тийн, танай хоёр найз ярьсан. 

Залуу: Тэгээд надад хэлэхээр нь юмыг яаж мэдэх вэ гээд. 

АН: Тийн ш дээ. Угаасаа л зөв ш дээ. 

Залуу: Би сая сонгуулиа Уламбаярт өгчихсөн. 

АН: Хэзээ

Залуу: Дөнгөж сая. Бел меллээ харуулаад авч болох уу. 

АН: Беллээ харуулаад 10000 мянган төгрөг аваарай. 

Залуу: 10 цаас л юмуу тэ гэхчлэн санал худалдан авч буй бичлэгийг нь ил болгож байна. 

Сонгууль луйвардлаа, будлиантууллаа хэмээн хамгийн их дуугардаг АН-ынхан өөрсдөө хуулийг хэрхэн уландаа гишгэж, дүүргийн эрх мэдлийг авахаар санаархаж байгааг дээрх бичлэгээс харлаа. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг намынхан удирдлагууд нь дотоод асуудлаа шийдэж чадахгүй, нэгнээ хэмлэж байгаа энэ намд иймэрхүү бусармаг үйлдлүүд гарсаар л байна. Тиймдээ ч иргэдийн итгэл АН-аас нэгэнт эргэснийг 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль харууллаа шүү дээ.

УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол орон нутгийн сонгуульд мөн л үнэмлэхүй ялалт байгуулсан юм. "Их зүйл хүссэн хүнд Төрийн жолоо бүү атгуул " гэдэг шиг хууль бус аргаар сонгуульд оролцож төрийн эрх мэдлийг гартаа авахыг хичээж буй намд итгэх итгэл байх ёстой юу үгүй юу гэдгийг дахин нэг тунгаах цаг болжээ. 

Б.Анир 

zaluu.com
1171
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.